Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав


11-р сарын 5
3 цаг 23 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Сэлэнгэ цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч Ардын хувьсгалын өлгий нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Сэлэнгэ аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 140 сая гаруй мод тарьж, ургуулаад байгааг дурдлаа.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Сэлэнгэ аймаг 33.6 сая мод тарьж, ургуулан, нэг га-аас 18.9 цн ургац хураан авч, атрын 67 жилийн хугацаанд түүхэн амжилт үзүүлэх төлөвтэй байна.

Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сэлэнгэ буудай” компанийн захирал Мягмарын Шинэчулуунд Гавьяат механикжуулагч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх багш Пунцагийн Амарсанаад Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Ерөнхийлөгч мөн өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой уулзаж, туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглосон автомашин, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ3 минут 19 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав8 цаг 20 минутын өмнө“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ9 цаг 55 минутын өмнөМазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.