АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв


11-р сарын 5
13 цаг 55 минут

     Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзахдаа Оюутолгойн ногдол ашгийг ард иргэдэд тэгш хүртээхийг санал болгосон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн Монгол" санаачилгыг өмнө нь дэвшүүлж байсан бол энэ удаад Үндсэн хуулийн "Байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна" гэдэг заалтыг бодитойгоор хэрэгжүүлэх үүднээс дээрх саналыг гаргасан гэж харж болно. Гэвч Төрийн тэргүүний санал зарим нам, улстөрчдөд таалагдсангүй.

АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр (2026.11.05) мэдээлэл хийх үеэрээ "Оюутолгойн гурван их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдэг тухайд Засгийн газар нэг мөр хариулт өгөх ёстой. "Ногдол ашгийг иргэдэд жил бүр өгнө" гэдэг байр суурийг хөрөнгө оруулагчид илэрхийлсэн үү гэдгийг тодотгох хэрэгтэй. Мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж үзэхэд нөгөө талаас буюу "Рио Тинто"-ийн талаас энэ талаар байр сууриа илэрхийлээгүй. "Рио Тинто"-оос Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр санал болгосон байх магадлалтай нэг удаагийн төлбөр юм бол хөрөнгө оруулагч талтай ямар нэгэн зүйлийг авч, өгөхөөр тохиролцсон байж таарна. Энэ нь чухам юу бол. Үүний цаана "Онтрэ"-ийнх гэж буй Оюутолгойн 30 хувьтай тэнцэх хэмжээний баялгийн нөөц бүхий ордыг наймаалцах асуудал бий гэдгийг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл, "Рио Тинто"-ийнхон "Монголын талд ногдол ашиг өгнө" гэж нэг ч үг хэлээгүй. "Онтрэ"-той холбоотой гэрээ, хэлэлцээрт ахиц гарч байгаа" л гэсэн" гэв. УИХ-д 42 суудалтай АН-ынхан ийнхүү Оюутолгойн ногдол ашгийг ард түмэнд хүртээхийг эсэргүүцэв.

Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв6 минутын өмнөС.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ2 цаг 16 минутын өмнөГаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.