Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ


11-р сарын 5
14 цаг 04 минут

     Австрали Улс визийн системийн аюулгүй байдал, үр ашиг, найдвартай байдлыг хангах зорилгоор Монгол Улсад виз мэдүүлж буй иргэдийн биометрик мэдээлэл буюу хурууны хээ, цээж зургийг бүртгэх хөтөлбөрийг энэ оны аравдугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөр нь Австралийн визийн тогтолцооны аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд дэлхийн 60 орчим улсад хэрэгжиж буй ажлын нэг юм. Виз мэдүүлэх явцад биометрик мэдээлэл шаардлагатай тохиолдолд тус улсын Дотоод хэргийн яамнаас тухайн виз мэдүүлэгчид албан ёсоор мэдэгдэж, мэдээллээ хэрхэн бүртгүүлэх талаар холбогдох зааварчилгааг хүргүүлэх юм.

Виз мэдүүлэгчийн нөхцөлөөс хамааран Австралийн биометрик бүртгэх төвд биечлэн очиж мэдээллээ өгөх эсвэл “Australian Immi App” аппликейшн ашиглан цахимаар өгөх аж. Өмнө нь тус улсын биометрик мэдээлэлд бүртгэгдсэн, гадаад паспортын хугацаа хүчинтэй иргэд уг аппликейшныг ашиглан биометрик мэдээллээ үнэ төлбөргүйгээр өгөх боломжтой.

Шинэ шаардлага өнгөрсөн сарын 26-ны өдрөөс хойш виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд хамаарах бөгөөд уг өдрөөс өмнө гаргасан визийн мэдүүлэгт нөлөөлөхгүй.

Иймд Австрали Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд виз мэдүүлэхдээ тус улсын Дотоод хэргийн яамнаас ирүүлэх албан ёсны мэдэгдэл, зааварчилгаатай танилцаж, шаардлагатай тохиолдолд биометрик мэдээллээ хугацаанд нь бүртгүүлэхийг тус улсад суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.

Эх сурвалж: Б.Туул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг3 минут 44 секундын өмнөАвстралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ8 минут 7 секундын өмнөАН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв16 минут 59 секундын өмнөС.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ2 цаг 27 минутын өмнөГаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ2 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.