Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг


11-р сарын 5
14 цаг 09 минут

     Увс, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод гурван эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон. Одоогоор Увс аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон бол Дорнод, Улаанбаатар хотод алга болсон хоёр эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна.  Эрлийн ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тодрууллаа. Учир нь эрэн хайх ажиллагаанд цагдаагийн байгууллага хойрго хандаж, эрлийг 2-3 хоногийн дараа эхлүүлдэг гэх шүүмжлэл гараад байгаа юм. Цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Бодит байдал дээр тухайн иргэн гэртээ ирэлгүй 1-2 хоноход гэрийнхэн нь ирэх байлгүйдээ гэж хүлээдэг. Утас нь холбогдохгүй болох, хоёроос дээш хоноход л цагдаад ханддаг. Цагдаагийн байгууллагад хандсан даруйд нь эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлдэг. Мөн зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй онцгой байдал, орон нутгийн засаг захиргаа, сайн дурын иргэд гээд бүх сувгаар авсан мэдээлэлдээ үндэслэн координатаа тогтоож ажилладаг. Заримдаа координатыг тэлэх эсвэл хумьж ажиллана. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал эрлийг зогсоодог. Гэхдээ тухайн иргэн яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг" гэлээ.

Т.САЙХАН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан3 минут 37 секундын өмнөН.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг7 минут 31 секундын өмнөАвстралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 минут 54 секундын өмнөАН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв20 минут 46 секундын өмнөС.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ2 цаг 30 минутын өмнөГаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ2 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.