ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм


11-р сарын 5
16 цаг 30 минут

     Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2026 оны долдугаар сарын 2-нд баталж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. 

Дараагийн холбогдох хуулиудын шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газраас Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг (2026.11.05) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгууллаа. 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Чөлөөлье” дөрвөн тулгуурт үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчийн реформд зангилагдаж байгааг онцлоод ТӨК-ийн засаглал, хяналтыг сайжруулах, оновчтой болгох нь зүйтэй гэдэгт улс төрийн намууд, аж ахуйн нэгжүүд, иргэд, олон нийт нэг зүгт харж, нэгдсэн ойлголттой байгаа нь хамгийн том давуу тал гэдгийг тодотголоо. 

Засгийн газар Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг гурван үе шаттайгаар 2027-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан бөгөөд тус төсөлд ТӨК-иудын ангиллыг нарийвчлан тодорхойлж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, үйл ажиллагааг цахимжуулж, хяналт, хариуцлагыг сайжруулах олон өөрчлөлт багтсан байна. 

Тус хэлэлцүүлэгт “Төрийн өмчийн өмчлөлийн бодлогын төсөл”-ийн танилцуулгыг ТӨБЗГ-ын хэлтсийн дарга Ц.Баяр-эрдэнэ, “Үндэсний хөрөнгө оруулалтын сан ба хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр Сангийн дэд сайд Б.Хулан, “ТӨК-иудын өмчлөлийн бодлого боловсруулах олон улсын туршлага” сэдвээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөх Бачу Сорана нар тус тус танилцуулга хийж, салбар хэлэлцүүлгийн модератороор ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон ажиллалаа. Төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл болсон 200 гаруй төлөөлөгч оролцож, санал солилцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв25 минут 48 секундын өмнөЕрөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ28 минут 21 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна1 цаг 24 минутын өмнөЦээжний нөмөр шиг Буйр минь2 цаг 50 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ3 цагийн өмнө“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ3 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн3 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн11 сар 16. 9:02Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.