Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм


11-р сарын 5
16 цаг 38 минут

      Намрын сар шувтарлаа. Сарны тооллын өвлийн эхэн сарын шинийн 01-ний өлзийт өдрийг Эзэн Богд Чингис хаан эцгийнхээ илдэнд ир нэмж, эхийнхээ царайд гэрэл болж, Дэлүүн болдогийн дэнжид тэнгэрийн цолмон мэт мэндэлсэн хэмээн Монгол Улсын төр, ард түмэн нийтээр тогтож, бахархал омогшлын баяр болгон тэмдэглэх болсон. Энэ бол зөвхөн бахархан бахдахын бус, хүндэтгэн сүслэх, бишрэн дээдлэхийн гүн утгатай өдөр юм.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээдэг уламжлал нэгэнт тогтжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой энэ онд давхцан тохиож байгаатай холбогдуулан Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаанаа товлолоо.

Үндэстний ой санамж, бахархал, хүндэтгэлийг гүн гүнзгий агаад учир холбогдлын нягт сэжим бүхий түүх, соёлын үнэт илэрхийллүүд ийнхүү нэгэн дор давхацсан онцгой тохиолыг бэлгэшээж Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдааныг хоосон ёслол төдийгөөр өнгөрүүлэхийг түвдсэнгүй. Тэрбээр, эзэн хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төсөл санаачлан хэлэлцүүлж байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэр бүр хэн хүний анзаардаггүй нэгэн чухал асуултыг Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр тавив.

Бид Их Эзэн Чингис хаанаа үнэнээсээ хүндэтгэж байна уу, үгүй юү?

Чингис хаан бол монгол туургатны дээдийн дээд шүтээн. Энэ л эрхэм шүтээнээ үеэс үед, үрээс үрд дээдлэн захиж, ураг, удмаараа дамжуулан шүтэн сүсэлж, хүндлэн дээдэлсээр ирсэн. Хөшөө дурсгалыг нь бүтээн босгож, хөрөг дүрийг нь Төрийн ордондоо залсан. Олон улсын нисэх буудал, одон медаль, гудамж талбайдаа агуу алдрыг нь зүүж, амгалан дүрийг нь мөнхөлсөн. Хаан шүтээнийхээ нэр, дүртэй харз, хорзуудыг ч олон олноор нь бүтээсэн. Гэсэн ч энэ асуулт байсаар л байна.

Үнэн хүндэтгэл. Улсын Их Хурлын гишүүний сонгож хэрэглэсэн энэ үг нэгийг бодуулж, нөгөөг сануулж байна. Хүндэтгэл гэдэг дурсгал босгох төдийг хэлэхгүй. Суут Богд эзэн хааныхаа үйл хэрэг, үзэл санаа, үнэт зүйлийг тайлан таньж, өвлөн эзэмшиж, уламжлан дамжуулахыг, тэр бүхэнд үнэнч үлдэхийг хэлнэ. Аман дээрээ магтаал гоёчлолын үгсийг урсгах атлаа ачир дээрээ үнэн хүндлэлийг үзүүлэхгүй байх нь жинхэнэ хүндэтгэл яавч биш. Дүр эсгэлт. Хууран мэхлэлт. Нарийсган шинжвэл, туйлбаргүй тугалган жад шиг мохоо, холбиромтгойн шинж.

Өглөө бодсоноо орой нь няцааж, өчигдөр ярьснаа өнөөдөр үгүйсгэдэг хүмүүс бидний дунд хэтэрхий олширчээ. Өөрийг үзэж өндөлзөж, олныг дагаж орилсон үзэл санаагүй, байр суурьгүй тэдний улаан, шарын бараанаар урваж, шарвасан зан төлөв муу муухай, ой гутам гэдгийг мэдсээр атлаа ингэж амьдарснууд илүү хожиж байгааг харсан бусад нь аргагүйн эрхэнд дагана. Ингэж хуурмаг үзэл, худал сэтгэлтнүүдийн бүхэл бүтэн үе эгнэн гарч ирж байна. Ийм хүмүүсийн үлбэгэр, бөөрөнхий шинж чанар өрөөл бусдыг уруу, дорой руу чангаагаад зогсохгүй, нийгэм, цаг үе, хөгжил дэвшлийг хүртэл бусниулах болжээ.

Үнэн сэтгэлт нөхрийг түшиж нөхөрлөхийн чухлыг Эзэн Богд Чингис хаан хамгийн эрхэмд тооцон сургамжилсан байдаг. “Эр хүн нэгэн сэтгэлт болбоос эрдэнэ…” гэсэн түүний билэг сургаалыг “Эрдэмт, өршөөлт сайн хаан улсын эрдэнэ, эрхэм ухаант мэргэн түшмэл төрийн эрдэнэ…” хэмээсэнтэй нь нөхцөлдүүлэн сэтгэвэл нэгэн сэтгэлт хүн хаад, түшмэд мэт дээд гэсэн утга илтгэнэ. Гагцхүү нэгэн сэтгэлт хүн л үнэн сэтгэлт нөхөр байж чадахыг, үнэн зөв, шударга ёс улс гэр, төрийн үндэс гэдгийг тэрбээр мэдэж байлаа.

Зөв үнэнийг эрхэмлэсэн тулдаа эзэн хаан үзэл санаа, үйл хэрэгтээ тууштай байж, буцаж мятралгүй зүтгэсээр олон монгол овог аймгуудаа нэгтгэж, Их Улсаа байгуулсан юм. Чигч зарчим, хоёргүй сэтгэл хүн ёсны төдийгүй төр ёсны оршин тогтнох суурь гэдгийг таньж мэдсэн тулдаа үнэнч байдал, тууштай чанар, эр зориг, ур чадварыг үнэлж байлаа. Хуульт ёс төрт улсын үндэс гэж үзсэн тулдаа тэрбээр Их Засаг хуулиа тогтоож, дэг журам, жудаг ёсыг бэхжүүлсэн юм.

Чингис хааны сүр хүч, суу заль илдийн ир, жадын үзүүр дээр байгаагүй. Харин үнэт зүйл, чигч чанартаа байсан юм. Үнэн сэтгэлийг үнэ цэнтэйд үзсэндээ тэр дэлхийн олон ард түмнүүдээр хүрээлүүлж чадсан юм. “Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох буй” хэмээсэн нь байлдан эзлэхийн нууцыг бус, манлайлан дагуулахын увдисыг илтгэсэн сургаал юм.

Хаан эзнээ бид үнэхээр хүндэлье гэвэл түүний хамгийн том өв болох шударга, тууштай зан, төрт ёс, зөв мөний төлөө зогсох эр зоригийг өөрсдөдөө төлөвшүүлж, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Учир нь хүндлэл бол ёслож мэхийх, сөхөрч мөргөх төдийгөөр илрэхгүй. Үнэт зүйл, үзэл санааг нь үргэлжлүүлэхийн нэр юм.

Хүчирхэг дээдсийн суу заль, эрх сүрийн дор өнөөгийн Монгол Улс бүрэн эрх, тусгаар тогтнолоо бататгасаар байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эзэд хаадын ээл, ивээл гэж энэ. Энэ их хүч нөлөөг хадгалж, улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийг нөхцөлдүүлэн авч явахын тулд өв соёл, цадиг түүхийнхээ гайхамшигт үнэ цэнийг дахин дахин нотолж, бататган бэхжүүлж байх учиртай. Үүнийг бид ганцхан үнэн хүндлэлээр, үйл хэрэг болсон гүн хүндэтгэлээр л бүтээж чадна.

Учир нь жинхэнэ хүндэтгэл бол нэг өдрийн ёслол биш, үеэс үед үргэлжлэх өв юм.

 

Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм6 минут 35 секундын өмнөМалын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ9 минут 51 секундын өмнөЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм14 минут 10 секундын өмнөАН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа2 цаг 19 минутын өмнөУИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан2 цаг 32 минутын өмнөН.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг2 цаг 36 минутын өмнөАвстралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ2 цаг 41 минутын өмнөАН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв2 цаг 50 минутын өмнөС.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ4 цаг 59 минутын өмнөГаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ5 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.