Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана


11-р сарын 6
10 цаг 16 минут

     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг тогтоох, экосистемийг нөхөн сэргээхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Нөмрөгийн дархан цаазат газар нь Их Хянганы нурууны баруун хойд хэсэгт оршдог, биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой нутаг юм. Энд гарсан түймрийн хор уршгийг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр бус, хөрс, ургамал, ой, зэрлэг амьтдын амьдрах орчин, экосистемд үзүүлсэн нийт нөлөөллөөр нь үнэлэх шаардлагатай. Цаашдын нөхөн сэргээлтийн ажил ч шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны судалгаа, мониторингт тулгуурлах ёстой.

Иймд БНХАУ-ын түймрийн дараах экологийн нөхөн сэргээлтийн туршлага, аргачлалыг судлах, хоёр улсын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан хамтарсан судалгаа хийх, түймэрт өртсөн болон өртөөгүй газрын төлөв байдлыг харьцуулан үнэлэх, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн болон техникийн дэмжлэг авах санал тавилаа. Байгаль өөрөө нөхөн сэргэх боломжийг зөв үнэлж, хаана, ямар арга хэмжээ авахыг судалгаанд үндэслэн шийдэх нь чухал юм.

Мөн Монгол, Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах ажлыг урагшлуулах, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн амь нас, аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна. Үүнтэй холбогдуулан зэрлэг амьтдын хөдөлгөөнийг хянах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, амьтдыг аюулгүй барих, шаардлагатай тохиолдолд тохиромжтой нутагт шилжүүлэх техник хэрэгсэл, арга зүйг нэвтрүүлэх, байгаль хамгаалагчдыг сургаж чадавхжуулах чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Экосистем улсын хилээр хязгаарлагддаггүй. Хянганы нурууны байгалийг хамгаалах, Нөмрөгийн түймрийн хор уршгийг арилгах нь зөвхөн нэг дархан цаазат газрын асуудал бус, бүс нутгийн биологийн олон янз байдал, экологийн тэнцвэрийг хадгалахтай холбоотой асуудал юм.

Тиймээс хөрш орнуудын хамтын ажиллагааг бодит судалгаа, мэргэжлийн дэмжлэг, хэрэгжихүйц нөхөн сэргээлтийн ажлаар үргэлжлүүлэх нь чухал гэж үзэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана3 минутын өмнөЕрөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав6 минут 1 секундын өмнөБэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй40 минут 35 секундын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ45 минут 17 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн58 минутын өмнөҮнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.