Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв


11-р сарын 6
13 цаг 39 минут

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас өнөөдөр /2026.11.06/ Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн хүрээнд дөрвөн жилийн өмнөөс хэлэлцүүлж ирсэн энэ хуулийн төсөлд жил гаруйн өмнөөс ажилласныг тодотгов. Мөн Улсын Их Хурлын нэр бүхий 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Засгийн газраас санал аван холбогдох зохицуулалтуудыг тусган сайжруулан боловсруулсан гэж байлаа.

0-02-06-b9689b8a32d91dfc43ac3d9e7bc97ad77c498bac9265e472ce1b727638863e8d_2259144dfeb.jpg

Хуулийн төсөл нь нийтийн эзэмшлийн орчинд төрийн болон нийтийн бүх үйлчилгээнүүдийг хүртээмжтэй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Энэ асуудалд тодорхой стандартыг тусгасан хууль тогтоомж байдаг хэдий ч, хууль хоорондын уялдаа холбоо байдаггүй. Иймд энэхүү төсөл нь хууль хоорондын харилцааг уялдуулан зохицуулах, хянах, хэрэгжилтийг нь хангахад чиглэснийг О.Саранчулуун гишүүн онцолсон.

0-02-06-1bbbaf631633711487876142f3705ccbda52ead60f034d9a82a912cc60dac8ea_225915876ad.jpg

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, хуулийн төслийн үйлчлэл нь хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй мянган иргэний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна 0-9 насны 725 мянга гаруй, 65-аас дээш насны 320 мянга орчим иргэн, 5 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 2 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эмэгтэй гээд ойролцоогоор 50-55 мянга орчим иргэн хамрагдана гээд, төслийн талаар Монгол Улсын 21 аймагт хэлэлцүүлэг хийсэн гэлээ.

0-02-06-2d8efc048b01a91f91819c81573fd04ecf446350ca39c1690a76ecd20a3c9a87_2259145203d.jpg

Монгол Улсын Их Хурлын С.Бямбацогт маш чухал хуулийн төсөл өргөн мэдүүлж буйг тодотгоод, энэ нь 126 гишүүнтэй парламент улс төрийн намуудын болон нийгмийн бүлгүүдийн олон талт төлөөллийг хангасны үр дүн гэдгийг онцолж байлаа.

Хуулийн төсөл 9 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан байна. Тодруулбал, саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүний амьдрах орчныг сайжруулах, олон талын оролцоог тусгасан тусгайлсан зохицуулалт хийн, салбар дундын бодлогоор шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагын бүрэн эрх, үүрэг, оролцоог тодорхойлох, хүртээмжийн үнэлгээ хийх талаар холбогдох асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээнд саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бие даан оролцох эрхийг хангахад чиглэсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх асуудлыг тусгажээ.

Хуулийн төсөлд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 0–3 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүмүүст төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.

0-02-06-8460bd51af7cbe33ddc1e9ef3eb2a8a6ac377335d7a107cafcd12fe586cc4b6a_2259145078a.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үндсэн чиг үүрэг болох хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмж сайжрах, төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг тодорхой болж хуулийн болон чиг үүргийн давхардал, хийдэл арилна гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно22 минут 42 секундын өмнөСаадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв26 минут 14 секундын өмнөМонголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ3 цаг 11 минутын өмнө“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна3 цаг 18 минутын өмнөУИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа3 цаг 22 минутын өмнөНөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана3 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав3 цаг 52 минутын өмнөБэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй4 цаг 27 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ4 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн4 цаг 44 минутын өмнөҮнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.