Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ


11-р сарын 6
14 цаг 49 минут

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.

О.Н нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжийн гаалийн мэдүүлэгт хяналт шалгалт хийсний хариуд хахууль авсан гэх, Ж.Э нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн газарт мэдүүлж буй жимс, ногооны төрлийн барааны гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа өөртөө хууль бус давуу байдлыг бий болгох зорилгоор нэр бүхий гаалийн байцаагч нарт удаа дараагийн үйлдлээр нийт 43,0 сая төгрөгийн хахууль өгсөн гэх, Г.Б нь Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 155,7 сая төгрөгийн татвар ногдуулах барааг илрүүлсэн атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад 233,5 сая төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ.

Авлигатай тэмцэх газраас 2026 оны 5 дугаар сард улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.   

Одоогийн байдлаар гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 хэргийг шүүхэд шилжүүлснээс 17 хэрэг нь шүүхээр шийдэгдсэн бол 1 хэрэг Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд, 3 хэрэг Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд 4 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ15 минутын өмнөУлаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно1 цаг 22 минутын өмнөСаадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 26 минутын өмнөМонголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ4 цаг 10 минутын өмнө“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна4 цаг 17 минутын өмнөУИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа4 цаг 21 минутын өмнөНөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана4 цаг 48 минутын өмнөЕрөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав4 цаг 52 минутын өмнөБэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй5 цаг 26 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ5 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн5 цаг 43 минутын өмнөҮнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.