Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ


11-р сарын 6
17 цаг 44 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр /2026.11.06/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд барьж дуусаагүй объектоо борлуулах замаар санхүүжилт босгох, иргэд урьдчилан худалдан авах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байна. Үүний улмаас иргэдийн өмчлөх эрх, санхүүгийн аюулгүй байдал, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд эрсдэл, хохирол дагуулах болжээ.

0-02-08-817359467f2b03b2010c6cae3eac782eb03ce5fe5cb118d45d4d75151b13ecb3_22597f7c43b.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Сүүлийн үед орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн өсөлт нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд орон сууц захиалахтай холбоотой мэдээллээ нягтлах, тэднийг эрсдэлээс хамгаалах боломж, бололцоог хангахад уг хуулийн төсөл чиглэсэн. Барьж дуусаагүй барилгуудад орон сууцны захиалга авах харилцаатай холбоотой төрд байгаа бүх мэдээллүүдийг ил тод болгон иргэдийн мэдэх эрхийг хангах, хяналт тавих зохицуулалтыг төсөлд тусгасан гэлээ.

0-02-08-ddf49e64c2b20da6236ae60abf5256cad14bb2699755eef4497b59efa9b48e85_22597f45cd5.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт орон сууцны захиалга, залилантай холбоотой энэ төрлийн гэмт хэргүүдийг таслан зогсооход чиглэсэн чухал хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах цаг болсныг онцлов. Мөн тэрбээр цахим залилантай холбоотой хуулийн төслийг санаачлан боловсруулж дуусаад Засгийн газраас саналаа авахаар зэхээд байгаагаа энэ үеэр дуулгалаа.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, захиалагчийн ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэлийг саадгүй хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор магадлал хийгдэж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон зураг төслийг үндэслэн сууц, дангаар өмчлөх боломжтой сууцны бус зориулалттай талбай бүрийг дугаарлаж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо эрх бүхий этгээд нийтийн зориулалттай орон сууцны барилгад байршлын урьдчилсан хаяг олгох, эдгээр мэдээллийг хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд бүртгэх, уг сангаас сууц, талбай бүрд дахин давтагдахгүй дугаар /QR код/ үүсгэдэг байх, холбогдох мэдээллийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

0-02-08-69e49c7ff1430526c2272a566234329890b1b4a6c73f7417ce86d52d524c22cb_22597f40b6e.jpg

Түүнчлэн энэ хүрээнд улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь баригдаж дуусаагүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгын өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон үеэс эхлэн нэгж сууц, талбайн дугаар болон тэдгээрт үндэслэн олгосон давхардалгүй, өөрчлөгдөхгүй дугаарыг үндэслэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын бүртгэл үүсгэж, бүртгэлийг өмчлөх эрх үүсэхэд холбож, сууц, талбайн өмчлөх эрхийн суурь байхаар тусгасан байна. Ингэснээр тухайн барилгын сууц, талбайг захиалгаар бариулах гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн ирээдүйд өмчлөх эрх шилжүүлэн авахыг шаардах эрхийг хангуулах зорилгоор урьдчилсан тэмдэглэл хийх, холбогдох тэмдэглэл хийх боломжийг бүрдүүлж, захиалагчийн эрхийг бүртгэлээр бодитой хамгаалах боломж бүрдэх аж.

0-02-08-0a95cca71a955f4d09f111ca259097da930295b578ed6cc067c53f8bbf46a5e5_22597f42b7d.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй барилгад сууц, талбай захиалахдаа тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, давхар захиалгатай эсэх зэрэг суурь мэдээлэлтэй иргэд, олон нийт нээлттэй танилцах, нотариатч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг захиалгын гэрээг гэрчлэхдээ нягтлах, гэрээг хуульд нийцүүлэх, улмаар нотариатаар гэрчлэгдсэн гэрээний үндсэн дээр урьдчилсан тэмдэглэл хийх, барилга бүхэлдээ барьцааны зүйл болохтой холбоотойгоор захиалагчийн сууц, талбай өмчлөх эрх хязгаарлагдахгүй байх, захиалгын гэрээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, маргаан буурч захиалагчийн эрхийг бүртгэлийн шатанд бодитоор хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 6. 9:54Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.