Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ


11-р сарын 6
17 цаг 51 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй  уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, шашин, соёлын томоохон бүс, хүн амын суурьшлын гол төв болсон Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэв.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжин, хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа дүүргийн төр, захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хичээл зүтгэлд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид ололт амжилтаа бататгаж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Баянгол дүүрэг 71 мянга гаруй өрх, 280 мянга гаруй иргэнтэй. Нийт оршин суугчдын 84 хувь нь орон сууцанд, 16 хувь нь гэр хороололд амьдардаг.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тасралтгүй өсөж, сүүлийн таван жилд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 915 тэрбум төгрөгийн ажил хийсэн байна.

Тухайлбал:

  • 17 байршилд 100 км автозам,

  • 14 сургууль, 19 цэцэрлэг,

  • 24 хорооны 84 байрны фасад дулаалга,

  • 34 хорооны 190 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт,

  • 147 байршилд явган хүний зам,

  • 396 байршилд камер суурилуулж, 850 гаруй байршлыг гэрэлтүүлэгтэй болгожээ.

Хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн гарч, 91 улсын 425 хотыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-гийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн байна.

Баянгол дүүрэг 37 мянга гаруй аж ахуйн нэгжтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөн, хөтөлбөрийн дүнд ахуйн нэгжийн тоо, хүчин чадал нь нэмэгдэн, энэ хэрээр олон арван ажлын байр бий болжээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,355 хүүхэд суралцаж байгаагийн 90 нь Баянгол дүүргийнх юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд эхнээсээ сургуулиа төгсөж, дүүрэгтээ гэрээний дагуу ажиллаж байна.

“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх найман үндсэн байршлын нэг юм. Энэ хүрээлэнг хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургалтын бааз, түшиц төв болгохоор төлөвлөсөн байна.

Дүүрэг 2021 оноос хойш 240 орчим мянган мод тарьж, ургуулан 8.5 га талбайг зүлэгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5-аас 5.9 м2 болж нэмэгджээ.

Энэ онд 9.5 га талбайд мод, бут, сөөг тарьж, зүлэгжүүлэх бөгөөд 2028 он гэхэд ногоон байгууламжийн хэмжээ одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 170 гаруй мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулсан байна.

Баянгол дүүрэг цаашид хүний хөгжил, хөдөлмөрийг дэмжсэн, иргэдээ сурч боловсорч, хөгжихөд таатай, амар тайван, аюулгүй орчинтой, ногоон хөгжлийг дээдэлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, хариуцлагатай, цахим систем, ухаалаг менежменттэй дүүрэг болох зорилт дэвшүүлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Содномпэлийн Ууганбаярт Гавьяат багш, “АПУ” ХК-ийн ахмад мастерДашдаваагийн Баасанхүүд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Цагийн аяс” ХХК-ийн Ерөнхий захирал Дамдины Алтандөшид Худалдааны гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнав.

Энэ удаагийн уулзалтад дүүргийн нийт 34 хорооны 17 хорооны иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.