“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ


11-р сарын 7
9 цаг 57 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олонтой уулзлаа.

Улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах, төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа компанийн хамт олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа зэргийн талаар танилцууллаа.

Улиран одсон могой жилд айл өрхүүд 60 гаруй мянган үрсээр ам бүлээ нэмж, эрдэнэт мал сүргийн тоо 60 саяд хүрэн, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авсныг хэллээ.

Эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг дурдав.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын хаан, төрийн тэргүүн хүрэлцэн ирж, улсын нэр хүнд олон улсын тавцанд бэхжин, улсынхаа түүх, соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан онцгой жилүүд болж байгааг онцлов.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж, 4 мянган тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэн.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлдэг болсон.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, цөлжилтийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 гаруй сая мод тарьж, ургуулаад байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаа бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд эхнээсээ сургуулиа төгсөж, харьяалагдах орон нутагтаа гэрээний дагуу ажиллаж байгаа юм.

Эдгээр хүүхэд орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Энэ гал морин жилд Их Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Иймээс төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахин, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөн бий болгох зэрэг зорилгоор 2008 онд байгуулсан түүхтэй.

Тус компани төмөр замын дэд бүтэц барих, эзэмших, ашиглах, төмөр замын тээвэрлэлт эрхлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам нь тус компанийн сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтын нэгд тооцогдож байна.

Энэ төмөр замаар эхний жилд 20 сая, цаашид 25 сая тн ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэх бөгөөд энэ нь хоногт дунджаар 1,800 орчим том оврын автомашин хотын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг юм.

Энэ хэрээр хотын дундуур дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал, төмөр зам, автозам огтлолцдог гол цэгүүдийн ачаалал буурч, түгжрэл багасна.

Тухайлбал, төмөр замын гармуудыг хаахад замын хөдөлгөөн хоногт дунджаар 144 минут саатдаг байсан бол 21-120 минутаар буурна гэсэн тооцоолол гарчээ.

Мөн 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулан тээвэрлэхгүй юм.

Энэ бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлсэн Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон болон бусад байгууллага, инженер, техникийн ажилтан, бүтээн байгуулагч нарт Ерөнхийлөгч төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Инженерийн байгууламж, төмөр замын дээд, доод бүтцийг монголчууд өөрсдийн хүчээр, үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран жил гаруйн хугацаанд барьж, бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоосныг онцлов.

Төмөр замын салбарыг хөгжүүлэх, сүлжээг өргөтгөх, стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт өрнүүлэхэд төр, засаг онцгой анхаарч, тууштай дэмжиж ирсний үр дүнд тээвэр, логистикийн хөгжлийн шинэ үе шат эхэлж буйг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун хэллээ.

Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэж байгааг тодотголоо.

Компани энэ оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлээд байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ашиглалтыг хариуцаж, тээвэрлэлтийн менежментийг сайжруулснаар борлуулалтын орлого нь оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 5.6 дахин өсөж, 314 тэрбум төгрөгт хүрчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлд төмөр зам барих санаачилга гаргаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь өдгөө бодит ажил хэрэг болсонд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замчид, инженер, техникийн ажилтнууд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Багахангай-Хөшгийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, инженер, техникийн боловсон хүчин, техник хэрэгслийн нөөц бүрдүүлэн, бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэж, тээврийн дэд бүтэц, логистикийн чадавхыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг Алтан гадас одонгоор шагналаа.

Мөн Төмөр замын газрын дарга Бямба-Юугийн Артурт Гавьяат тээвэрчин, “ПН Ган сүлжээ харгуй” компанийн замын мастер Лхагвын Сүхбаатарт Гавьяат барилгачин цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.