УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо


11-р сарын 8
9 цаг 01 минут

     Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа (2026.11.06) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо. Уулзалтад нийт 92 иргэн оролцсоноос дийлэнх нь боловсролын салбарын төлөөлөл болсон багш, ажилтнууд байв.

Тэд багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, түрээслээд өмчлөх орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, тэтгэврийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон санал хүсэлтээ илэрхийллээ.

photo_2026-11-06_16-17-16.jpgphoto_2026-11-06_16-17-19 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа нь багш мэргэжилтэй бөгөөд Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны гишүүнээр ажилладаг юм. Тэрбээр хүүхдийн хөгжлийг дэмжих, сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах дөрвөн ажлын хэсэгт ажиллаж байна.

Мөн Өргөдлийн байнгын хорооноос байгуулсан орон сууц захиалан хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдлийг судалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүний хувиар иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.

1793949165293807.jpg

Уулзалтад оролцсон багш нарын төлөөлөл түүний санаачлан өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг уламжилсан юм. Уг хуулийн төсөлд багш нарын тэтгэвэр тогтоолгох насыг 50-55 болгон тогтоох, төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгт 15 ба түүнээс дээш жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах зэрэг зохицуулалтыг тусгасан. Хуулийн төсөл батлагдвал боловсролын салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад бодит дэмжлэг болно гэв.

photo_2026-11-06_16-17-21.jpg1793949168859859.jpg

Түүнчлэн нэг жилийн өмнө Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа багшийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг бодитой нэмэгдүүлэхэд чиглэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж, дэмжүүлсэн юм.

photo_2026-11-06_16-17-25.jpgphoto_2026-11-06_16-17-26.jpg

Ингэснээр 2026-2030 онд төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарын үндсэн цалинг өмнөх жилийн улсын дундаж нэрлэсэн цалингаас дээгүүр тогтоох бодлогын зорилтыг таван жилийн үндсэн чиглэлд тусгасан байна.

Тэрбээр уг тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, хөгжлийн бодлогын зорилтыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа тэмдэглэлээ.

photo_2026-11-06_16-17-28.jpgphoto_2026-11-06_16-17-24.jpgphoto_2026-11-06_16-17-18 (2).jpg

Уулзалтад мөн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн иргэний хөдөлгөөний төлөөллүүд оролцож, нийгэм, эдийн засаг болон салбарын хөгжлийн асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцож, төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй байлгахын ач холбогдлыг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа иргэдээс гаргасан санал хүсэлт, асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж, эргэх холбоотой ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав1 минут 4 секундын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан24 минут 32 секундын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.