Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав


11-р сарын 9
9 цаг 10 минут

      Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

У.Хүрэлсүх: Хэн, хаана шатахууны нийлүүлэлтийг гацааж байгааг тусгай албад олж тогтоох хэрэгтэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт  Засгийн газрын зарим сайд нар болон  хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, үүрэг чиглэл өгчээ.  Тэрээр шатахууны нийлүүлэлтийн асуудалд гацаа үүсгэж байгаа асуудалд хатуу байр суурьтай байхаа илэрхийлсэн байна.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Би Киргизэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан. Уулзалтад холбогдох албан тушаалтнууд бүгд оролцсон. Бид өмнө нь ч уулзаж байсан. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтаар байнга хөндөгддөг гол асуудлын нэг нь бензин, шатахууныг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх тухай асуудал байдаг. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Оросын тал энэ асуудалд нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж байна. Өөрсдийнх нь дотоод нөхцөл байдал хүнд байгаа ч монгол анд нөхдийнхөө аюулгүй байдлыг хангах, бензин шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Хэлсэн амлалтаа зохих түвшинд хэрэгжүүлж байгаа. Мэдээж зарим үед тодорхой хэмжээний тасалдал гарсныг үгүйсгэхгүй. Энэ нь Оросын дотоод нөхцөл байдалтай холбоотой байсан.Хоёр улсын төрийн тэргүүний түвшинд ярилцсан шатахууны асуудал зохих түвшинд хэрэгжиж байгаа. Засгийн газар ч энэ асуудалд хүч чармайлт гаргаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бид том түвшинд тохиролцоонд хүрсэн бөгөөд нийлүүлэлт эхнээсээ нэмэгдэж байгааг та бүхэн харж байгаа байх. Шаардлагатай бол би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дахин ярилцахад бэлэн байна. Төр, ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг эвдэхийг оролдож, ард түмний зовлонгоор улс төр хийж, ашиг хонжоо олох гэсэн бүлэглэлүүд байна. Энэ талаар тагнуулын байгууллагаас надад мэдээлэл өгсөн. Төр, ард түмнийг хооронд нь хагаралдуулах, шатахууны асуудлаар улс төр хийхийг оролдож байгаа талаар үндэсний аюулгүй байдлын түвшинд мэдээлэл ирсэн учраас өнөөдөр энэ асуудлыг хөндөж байна. Хаана, хэн хууль бусаар шатахууны нийлүүлэлтийг гацааж, улс төрийн зорилгоор түгээлтийн ажилд саад учруулж байгааг тусгай албад олж тогтоох хэрэгтэй. Та бүхэнд шаардлагатай бүхий л боломж бий. Дэлхий нийтээр амьдрал хүнд байна. Өрхийн орлогыг хамгаалж, ард иргэдийнхээ амьдралд тус дэм болох шаардлагатай. Энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон” гэлээ. 

Замын үүд боомтыг уртасгасан цагаар ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирно

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Засгийн газар гаалийн шинэчлэлийн хүрээнд тус боомтын өргөтгөл, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсэн. 2025 онд зорчигч болон ачаа тээвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, 1.4 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Гэхдээ гаалийн хяналтын бүсийн хүчин чадал, дэд бүтэц өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахгүй байгааг боомтынхон хэлэв. Мөн жил тутамд ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах санал тавилаа.Хяналтын бүсүүдийн зай талбайн хүрэлцээ муу, хилийн бүсэд хэт ойр байрласан нь ачаа тээврийн урсгалд зохиомол түгжрэл үүсгэж байна. Овор ихтэй бараатай тээврийн хэрэгслийг байрлуулах хяналтын тавцан,  мөн хяналтын камер, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтэц хангалтгүй. 2016 онд суудлын машин шалгах рентген тоног төхөөрөмж суурилуулсан. Урсгал засвар, санхүүжилтгүй тул 2020 оноос хойш ажиллаагүй. Үүний улмаас тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулахад хүндрэлтэй байгааг хөндөв. Гаалийн ерөнхий газраас ачаа тээвэр, цахим худалдааны барааны нэгдсэн терминал байгуулах төлөвлөлтийг боловсруулж, Сангийн яаманд танилцуулжээ. Мөн Замын-Үүд дэх гаалийн салбар лаборатори нь амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны шинжилгээ хийж, нарийвчилсан шинжилгээг Улаанбаатар дахь ХАБҮЛЛ-д илгээж байгаа нь хугацаа алдаж, зардал өсгөж байна. Иймд Замын-Үүд дэх салбар лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хорио цээрийн шинжилгээг иж бүрэн, шуурхай хийх тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Ерөнхий сайд Н.Учрал “Уртасгасан цагаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирох, Засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах хүрээнд гаалийн шалгалт, үнэлгээ, татвар ногдуулалтын шийдвэрийг цахим бүртгэлтэй, хянах боломжтой болгож, албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх, авлига үүсэх нөхцөлийг арилгах, гаалийн орлогын өөрчлөлтийн шалтгааныг бодит мэдээлэлд тулгуурлан нягталж, дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний шаардлага, төлбөр, шийдвэрлэх хугацаа, дарааллын мэдээллийг нээлттэй болгож, иргэн, аж ахуйн нэгжийн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагва сонгогдож, АН генсекээ чөлөөлөв

Өнгөрсөн баасан гарагт АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр­цогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.  АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндорж мэдэгдэлдээ "Намын гишүүдээс маш олон гомдол санал ирсэн. Тиймээс зарим намын хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Хэрэг эрхлэх газрын дарга буюу ЕНБД сонгууль зохион байгуулах ёстой ч бид шаардлага хүргүүлэхэд биелүүлэлгүй удаж, гишүүдийн гомдол саналыг хэлэлцэхгүй байсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна" гэлээ.  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт эзгүй байгаа бөгөөд тэрээр  ICAPP-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганд оролцож байгаа юм.  Тэгвэл энэхүү шийдвэрийг АН-ын зарим гишүүд хууль бус хэмээн эсэргүүцэж байна.  АН-ын ХЕХ-ны гишүүн Д.Цэндсүрэн “С.Баярцогтыг огцруулах тусдаа асуудал, намын үндсэн дүрэмд ҮБХ-ны хурлаар шийднэ гэсэн байгаа. АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа. Намын үндсэн дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй ХЕХ өөрөө намын дүрэм журам шууд зөрчсөн байна. Энэ бол АН-ын дүрмийн бус шийдвэр” гэжээ.  Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнгөрсөн бямба гарагт болж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар сонгогдлоо. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулсан байна. Нийс­лэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий франчайз тогтолцоог нэвтрүүлж, хороо бүрийн онцлог, иргэдийн хэрэгцээ, тул­гамд­сан асуудалд тулгуурлан хөг­жүүлнэ гэжээ. Өмнөх дарга Х.Нямбаатарын хувьд тус хуралд цахимаар оролцож, хийсэн ажлынхаа тайланг танилцуулсан байна.

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж, тодруулна

МАН-ын удирдах ажилтны Зүүн болон говийн бүсийн зөвлөгөөнд Дорноговь аймагт боллоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар илтгэл тавьж, намын шинэчлэл, гишүүдийн санал хүсэлт, 2027 оны бүс нутгийн намын байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шигчийг намын анхан шатны байгуул­лага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд тулгуурлан тодруулах зарчмыг танилцууллаа. Энэ хүрээнд Ерөн­хийлөг­чид нэр дэвшигчийн хүлээлт, рейтингийн судалгаа хийж, намын анхан шатны байгууллага, дэр­гэдэх байгууллагуудаас санал авахаар төлөв­лөжээ.  Мөн Я.Содбаатар намын дотоод талцлыг зогсоох, анхан шатны бай­гуул­лагуудыг бэхжүүлэх, УИХ-ын гишүүдийн тойрог дахь ажлыг сайж­руулах, иргэдийн санал хүсэлтэд эргэх холбоотой ажиллах шаардлагатайг тэмдэглэжээ.

Т.БАТСАЙХАН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав9 минут 19 секундын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно15 минут 15 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан32 минут 47 секундын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.