Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо


11-р сарын 9
9 цаг 51 минут

    Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-д Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн, академич Д.Дагвадорж тэргүүтэй Монгол Улсын хэлэлцээний баг оролцож байна.

Монгол Улсын хэлэлцээний баг 2026 оны арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг (G77 and China)-ийн урьдчилсан бэлтгэл хуралдаанд оролцлоо.

Тус хуралдаанаар COP31-ийн хүрээнд хэлэлцэх асуудлаар хөгжиж буй орнуудын нийтлэг байр суурийг нэгтгэх, хэлэлцээний стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь дэлхийн 130 гаруй хөгжиж буй орныг нэгтгэсэн, олон улсын хэлэлцээний хүрээнд эдгээр орны нийтлэг ашиг сонирхол, байр суурийг илэрхийлдэг томоохон бүлэг юм.

Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологи дамжуулах, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар улс орнуудын нэгдсэн байр суурийг боловсруулж, бага хурлын шийдвэрт тусгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

COP31 бага хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдана.

Бага хурлын өндөр дээд түвшний хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар оролцоно.

Бага хурлаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний зорилт, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүжилт олгох, технологи дамжуулах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Монгол Улсын хэлэлцээний баг тус бага хурлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчны асуудлаарх олон улсын конвенц, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлаар хэлэлцээнд оролцохоор төлөвлөж байна



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

100 саяас дээш хахууль авбал бүх насаар хорих саналыг 100 мянган иргэн дэмжжээ2 минут 50 секундын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо9 минут 41 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав50 минут 51 секундын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно56 минут 47 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан1 цаг 15 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.