Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ


11-р сарын 9
11 цаг 56 минут

      ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /Kazinform/. Их хэмжээний бороо орсны дараа Чилийн Атакама цөлд сүүлийн 30 жилийн хугацаанд үзэгдээгүйгээр цэцэгс дэлгэрчээ. Энэ тухай NPR буюу АНУ-ын Үндэсний олон нийтийн радио мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.Энэхүү ер бусын ховор байгалийн үзэгдлийг Desierto Florido буюу цэцэглэж буй цөл гэж нэрлэдэг бөгөөд Атакамагийн асар уудам орон зай ягаан, шар, нил ягаан, хөх ягаан өнгөнд умбасан байна.

Энэ нь Эль-Ниньо үзэгдлийн нөлөөгөөр орсон их хэмжээний бороотой холбоотой. Энэ оны 7-8 саруудад цөлийн зарим бүсэд 1950-иад оноос хойш үзэгдээгүй их хэмжээний хур тунадас орснооор үер болж, олон арван байшин барилга нуран сүйдэж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Борооны дараа хэдэн арван жилийн турш элсэн дор нойрсож байсан сая сая ургамлын үр, булцуу, үндсүүд сэргэж, цөл тэр чигтээ цэцгэн далай болон хувирсан байна. Судлаачдын ярьснаар, Атакама цөлд одоо 200 гаруй төрлийн ургамал ургаж байгаа бөгөөд өмнө нь огт ургаж байгаагүй газруудад ч гэсэн цэцэгс дэлгэрчээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Льянос-де-Чалье Моисес Гримбергийн ярьснаар, цэцэглэх хугацаа богино бөгөөд ердөө 2-3 сар гэнэ. Энэ хугацаанд Чилийн Хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд ховор ургамлын генийн олон янз байдлыг хадгалж үлдэхийн тулд ховор төрлийн ургамлуудын үрийг цуглуулж байна.

Атакамагийн бүс нутгийн захиргаа уг байгалийн ховор үзэгдлийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх боломжийг судалж байгаа ажээ.  

Энэ удаагийн цэцэглэх үзэгдэл 11 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Харин уг үзэгдэл нь ажиглалт явуулж ирсэн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй үзэгдэл мөн эсэхийг тогтоох нь эрдэмтдийн хийх ажил юм.

Б.Адъяахүү



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ13 минут 40 секундын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв17 минут 12 секундын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ2 цаг 12 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо2 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав3 цагийн өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно3 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан3 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.