“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ


11-р сарын 9
12 цаг 46 минут

    Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” маргааш тохионо.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээхээр боллоо.

Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж байна.

ШУА нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон түүхтэй. Хүрээлэн 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эрдэм судлалын их үйлсийг удирдан зохион байгуулж ирлээ.

ШУА байгуулагдсанаар түүх, хэл бичиг, утга зохиол, эдийн засаг, байгалийн ухааны судалгаа өргөжин хөгжиж, хөдөө аж ахуй, анагаах ухааны байгууллагуудын судалгааны чадавх бэхжин, байгаль, техникийн ухааны хүрээлэнгүүд байгуулагдаж, суурь болон хэрэглээний судалгааг уялдуулан хөгжүүлэх, үндэсний судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтлагийг төлөвшүүлэх, олон улсын хамтарсан судалгааг тогтмол хийх зэргээр дараа үеийн ололт амжилтын үндэс суурийг тавьсан юм.

ШУА нь Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг тогтмол зохион байгуулж, өрнө, дорнын судлаачидтай хамтран ажилласнаар манай улс монгол судлалын олон улсын хамтын ажиллагааны тулгуур төв болон хөгжиж, монгол үндэстний түүх, хэл, соёлын өвийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан таниулах, үндэсний ой санамжийг хадгалах, дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг тодорхойлон, монгол угсаатан Хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, нүүдэлчдийн амьтны загварт урлаг Монголоос үүсэлтэйг баримтаар нотолсон юм.

Мөн Хүннү, Жужан, Уйгар, Түрэгийн Хаант Улсын үеийн хот балгад, Чингис хааны анхны нийслэл Аураг балгас, Эзэнт гүрний нийслэл Хархорум зэрэг эртний хотын судалгааг шинэ шатанд гаргаж, түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, түүхийн дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын өвийн жагсаалт”-д бүртгүүлж, эх түүхийн үзэсгэлэнгүүдээ гадаадын улс орнуудад тогтмол дэлгэн сурталчилж байна.

Монголын эрдэмтэн судлаачид олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран судалгаа шинжилгээний олон хээрийн судалгааны ажлуудыг амжилттай хийж ирсэн бөгөөд энэ хүрээнд ШУА-ийн эрдэмтэн судлаачид геологи, палеонтологи, геофизик, биологи, эртний түүхийн ховор, үнэт олдворыг сурвалжлан цуглуулж, шинжлэн судалж, онол практикийн үлэмж ач холбогдолтой шинэ дүгнэлт, таамаглал, тодорхойлолт дэвшүүлэн, олон арван хамтын болон нэг сэдэвт бүтээл туурвин газрын зураг, карт зохиож, дэлхийн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.

Манай улс 1970-аад оны эхээр “Интеркосмос”, “Интерспутник” байгууллагын гишүүн болсноор сансар судлалын эхлэл тавигдан, 1981 онд монгол хүн сансарт ниссэнд ШУА-ийн оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяа асар их юм.

Өдгөө ШУА нь 35 улсын 150 гаруй ШУА, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, үндэсний судалгааг олон улсын эрдэм шинжилгээний орон зайтай холбож, хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдлэгийг баяжуулахын зэрэгцээ үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлж, шинжлэх ухааны салбарын нэр хүндийг өргөсөөр байна.

Байгалийн ухааны салбарын эрдэмтэд эх орныхоо ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эд, тэдгээрийг боловсруулах технологийн онолын болон хэрэглээний судалгаа хийж, үндэсний болон олон улсын оюуны 300 гаруй өмчийг батлуулан, 500 гаруй технологийн заавар, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, 150 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

Мөн Монгол орны биологийн олон янз байдал, амьтан, ургамлын экосистем, бичил биетний биологи, экологи, генетик зүй тогтлыг судлан, биологийн нөөц, баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах үндэслэл боловсруулах, хавдрын өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, биологийн идэвхт шинэ эмт бодис илрүүлэх, бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр ажилласан.

Амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологи, генетикийн судалгааны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн 200 гаруй байгалийн шинэ нэгдэл, 70 орчим зүйл ургамлыг анх олж нээн дэлхийн мэдлэгийн санд бүртгүүлэхийн зэрэгцээ ховор, нэн ховор эмийн ургамлын генофондыг хадгалах, нөөцийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Түүнчлэн Монгол орны эртний тэнгис, нуур ус, эх газрын хурдас чулуулагт хадгалагдаж үлдсэн амьтан, ургамлыг илрүүлэх, удам төрлийн холбоо харьцааг нарийвчлан гаргах, олон улсын түвшинд баталгаажуулах, эртний уур амьсгал, орчныг судлах, био давхарга зүйн нэгжүүдийг тодорхойлох, эртний амьтан ургамлын судалгааны анхдагч болон харьцуулах жишиг цуглуулгын сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулснаар манай улсын палеонтологийн судалгаа нь дэлхийд дээгүүр байранд үнэлэгдэх болсон юм.

Физикийн салбарын судалгааны зарим чиглэл дэлхийн түвшинд хүрч, квант орны онолын харьцангуй бага судлагдсан эгэл уртын бага масштаб дахь огторгуйн геометр бүтцийг “стохастик ба квант шинж чанартай” гэсэн таамаглал дэвшүүлж, классик ба квант орны онол боловсруулсан нь физикийн шинжлэх ухааны  хөгжилд нэгэн шинэ чиглэл болжээ.

ШУА-ийн 16 эрдэм шинжилгээний хүрээлэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн судлаач ажиллан, олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 3,800 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 гаруй мянган эшлэл хийгдээд байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:

  1.  2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  2. 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  4. 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  6. 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,
  9. 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр,
  12. 2019 онд The Hu хамтлаг,
  13. 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
  15. 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд,
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга,
  17. 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн,
  18. 2025 онд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд хүртээжээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:

  • Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд,
  • Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа13 минут 39 секундын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ16 минут 47 секундын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ21 минут 45 секундын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ1 цаг 13 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв1 цаг 16 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ3 цаг 10 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо3 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав3 цаг 58 минутын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно4 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан4 цаг 22 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.