АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан


11-р сарын 9
14 цаг 01 минут

    Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг нийслэлд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой эрүүгийн хэргийн шалгалтын явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн олон нийтэд мэдээлэх зөвшөөрөл олгосон хэргүүдийг танилцуулахдаа нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарт холбогдох мөрдөн шалгах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Түүний мэдээлснээр Х.Нямбаатар нь Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгохдоо худалдан авах ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, санхүүжилт олгох эрхийг тухайн үеийн орлогч Т.Даваадалайд шилжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа аж.

Энэ хэрэгт холбогдуулан Х.Нямбаатарыг есдүгээр сарын 25-нд яллагдагчаар татсан бөгөөд түүнд холбогдох тогтоолыг биечлэн танилцуулах шаардлагатай ч гадаадад гарсан, мөрдөн шалгах байгууллагад ирээгүй байгаа тул байршлыг нь тогтоолгохоор Интерполын шугамаар хүсэлт хүргүүлжээ.

Туулын хурдны замын төслийн санхүүжилттэй холбоотой хэрэгт Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд гүйцэтгэгчид олгосон 500 тэрбум төгрөгийн урьдчилгаанаас 339 тэрбум төгрөгийн гүйлгээг царцаасан талаар мэдээллээ. Харин үлдсэн хөрөнгийг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлав.

Түүнчлэн Туулын хурдны замын бүтээн байгуулалтын явцад шилжүүлэн суулгах ёстой байсан бургасан ойг огтолсны улмаас байгаль орчинд 352 сая төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж.

Үүнээс гадна нийслэлийн Шинэ тойрог авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах 16.9 тэрбум төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалтад тухайн үеийн нийслэлийн орлогч Т.Даваадалай өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан нэр бүхий этгээдүүдийн 6.2 тэрбум төгрөгийн мөнгөн болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.

Мөн Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор төслийн хүрээнд 994 айлын 14 блок барилгын 223.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа бусдад эдийн засгийн давуу байдал олгосон эсэхийг шалгаж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдийг нийслэл болон орон нутагт зарласан 20 гаруй тендерт хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн мэдээлэв.

Тухайлбал, Сэлбэ дэд төвийн орон сууцны төсөлд 3.8 тэрбум, Соёлын төв өргөөний барилгын засварт 678 сая, Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуулийн барилгын ажилд 1.7 тэрбум төгрөгийн төсөвтэй тендерт хамаарал бүхий этгээдийг шалгаруулсан байж болзошгүй хэргүүдийг шалгаж байна.

Эдгээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдогчдын гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоогоогүй юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 минут 15 секундын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно18 минут 31 секундын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа1 цаг 18 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ1 цаг 21 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ1 цаг 26 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ2 цаг 17 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв2 цаг 20 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ4 цаг 14 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо4 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав5 цаг 2 минутын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно5 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан5 цаг 26 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.