УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог


11-р сарын 9
16 цаг 45 минут

      Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор өнөөдөр (2026.11.09) Төрийн ордонд эхэллээ.

1.jpeg

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Хархорум хотын Зөвлөл хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж үг хэлсэн юм.

7.jpeg

“Найман зууны тэртээ өвөг дээдэс маань Их Хуралдайгаа хуралдуулж, төрийн хэргийг зөвшин хэлэлцдэг байсан бол өнөөдөр бид парламентын танхимд тэрхүү төрийн ухааны өвийг эргэн дурсаж, ардчилал, зөвшилцөл, хууль дээдлэх ёсны үнэт зүйлстэй холбон хэлэлцэж байна” хэмээн УИХ-ын дарга онцолсон.

Тэрбээр, Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог гэж би боддог. Тиймээс “Иргэдээ сонсдог парламент бол хамгийн ардчилсан парламент” гэсэн зарчимд тулгуурлан Улсын Их Хурлын үйл ажиллагааг бүрэн утгаар нээлттэй болгож, урьд өмнө эрж сурж байж олдог байсан мэдээлэл, баримтуудтай ганц товчлуур дарах төдийд танилцах боломжтой болоод байна. Түүнчлэн “Улсын Их Хурал таныг сонсож байна” цахим платформ ажиллуулж иргэдийн дуу хоолой цаг хугацаа алдахгүй парламентад хүрэх боломжийг нээлээ.

Энэ бол найман зууны тэртээ Их Монгол Улсын төрийн хэргийг ганцаар шийдэх бус, хамтаар зөвшин хэлэлцдэг байсан төрт ёсны уламжлал өнөө цагт үнэт зүйл болон үргэлжилж буйн илэрхийлэл юм гэлээ.

10.jpg

Түүнчлэн УИХ-ын дарга С.Бямбацогт, Төрийн жинхэнэ хүч эрх мэдлийн сүрд бус, хууль цаазыг дээдлэн сахих ёсонд оршдог. Энэ бол Их Засаг хуулийн найман зууныг дамжин өнөөг хүрсэн төрт ёсны үнэт сургамж юм.

Найман зууны тэртээх хууль цаазыг эрхэмлэх төрийн уламжлал өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд туссан хууль дээдлэх ёсны зарчимтай үнэт зүйлээрээ холбогдож байна. Хуулиас дээгүүр хэн ч байх ёсгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь бидний Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхэм зарчим юм. Тиймээс хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж сахиж мөрдөх, амьдралд хэрэгжүүлэхэд хуулийн мөн чанар орших ёстой хэмээн тэмдэглэв.

Их Засаг хуулийн түүхэн үнэ цэн зөвхөн батлагдсандаа бус, хэрэгжсэндээ оршиж байгаагийн адил өнөөгийн парламентын ажлын үнэ цэн нь баталсан хуулийн иргэдийн амьдралд авчирсан бодит өөрчлөлт, үр дүн байх учиртайг тэрбээр тодотгоод, энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Их Засаг хуулийн түүхэн өвийг эх сурвалжид тулгуурлан судалж, дэлхий дахинд таниулахын зэрэгцээ судалгааны үр дүнг өнөөгийн төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд тусгаж, өвөг дээдсийнхээ төрт ёсны ухааныг зөвхөн түүхийн хуудаснаа бус, төрийн түшээ бүрийн ухамсар, үйл хэрэгт шингээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

13.jpg

Эрдэм шинжилгээний хурлын анхны илтгэлийг Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр ““Дэг журам” ба хууль: Pax Mongolica, Их Засаг, Хархорум” сэдвээр танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ «Их Засаг»-ийн тухай бид баримтаар юу мэддэг вэ, Эх бичвэр нь үлдээгүй хуулийг яагаад «Үндсэн хууль»-тай адилтган үзэж болох вэ, Энэ хууль Их хуралдай, Хархорум, Pax Mongolica-тай ямар холбоотой байсан бэ гэсэн асуудлыг хөндсөн.

11.jpg

Илтгэгч Н.Энхбаяр, Чингис хаан 1204 онд, дараа нь 1206 онд нийгмийг аравтын тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулж, овог аймгаасаа илүү төрд үнэнч байхыг шаардсан шийдвэрүүд гаргасан.

«Нууц товчоо»-ны 203 дугаар зүйлд өгүүлснээр Чингис хаан Шихихутагийг Их заргачаар томилж, шийдвэрлэсэн заргууд болон улс ба иргэний хуваарийг «Хөх дэвтэр»-т бичүүлэн, «хойч үед хэн ч бүү өөрчил» хэмээн зарлигласан. Энэ бол монгол бичмэл эрх зүйн хамгийн эртний, хамгийн найдвартай баримт юм.

«Их Засаг» нэг өдөр батлагдаад хөшиж царцсангүй, харин хаан бүрийн өргөмжлөлөөр дахин дахин баталгаажиж байв хэмээн илтгэлдээ тэмдэглэсэн.

Тэрбээр илтгэлдээ “Их Засаг”-ийн хөгжлийн үе шатууд, “Их Засаг”-ийн тухай мэдээний баримтын зэрэглэлийн талаар танилцуулж, Их Британи, Израиль ба “Их Засаг”-ийн бүтэц, Хуралдай ба Хархорум: хуулийн орон зайн талаар өгүүлсэн.

Түүнчлэн “Их Засаг” бол ганц бичиг баримт биш. Энэ нь Их Британи, Израилийн Үндсэн хуулийн нэгэн адил бичмэл акт, шүүхийн шийдвэр, бичигдээгүй уламжлалаас бүрдсэн, цаг хугацааны явцад хөгжиж байсан Үндсэн хуулийн цогц хэмээгээд, Их хуралдай нь хууль тогтоох эрх бүхий байгууллага, Хархорум нь уг хуулийг хэрэгжүүлэх төв, Pax Mongolica нь тив дамнасан зохицуулалт байжээ хэмээн дүгнэсэн.

Эцэст нь ойрын ирээдүйд Их Засаг хууль, түүний тухай бүх мэдээ, зарлиг, ярлигийг тухайн эх хэлээр нь цуглуулж, гол судалгааны хамт монгол хэлнээ орчуулан, A–D зэрэглэлээр ангилах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Их Монгол Улсын өвийг цогцоор нь судлах нь агуу түүхийг бүтээсэн өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх хамгийн дээд хэлбэр мөн бөгөөд энэхүү их үйл хэргийн хүрээнд Их эзэнт гүрний Үндсэн хууль, түүний залгамж улсуудад мөрдөгдөн хэрэгжиж байсан Их Засаг хуулийг цогцоор нь судлах нь зайлшгүй хийгдэх ёстой ажил мөн гэж үзэж байна гэлээ.

Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

12.jpg9.jpg8.jpeg6.jpeg5.jpeg2.jpeg4.jpeg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв9 минут 33 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог13 минут 29 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг17 минут 37 секундын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ29 минут 32 секундын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан2 цаг 58 минутын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно3 цаг 5 минутын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа4 цаг 5 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ4 цаг 8 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ4 цаг 13 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ5 цаг 3 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв5 цаг 7 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ7 цаг 1 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо7 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав7 цаг 49 минутын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно7 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан8 цаг 12 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.