Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо


11-р сарын 9
21 цаг 32 минут

        Шинэчлэл өөрчлөлтийн эхлэл

Зөвлөлдөх ардчиллыг орон нутагт бодитоор хэрэгжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурлан тулгамдсан асуудлаа хамтдаа тодорхойлж, шийдвэрлэх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй” сургалт эхэллээ. Сургалтад Архангай аймгийн сумдын Тамгын дарга, багийн дарга  нийт 120 гаруй албан хаагч оролцож байна.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар сургалтад оролцож, төрийн шинэчлэл, иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчиллын ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр төрийн бодлого, үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн ойрын нэгж бол баг, төрийн нүүр царай нь багийн Засаг дарга нар гэдгийг онцлоод, багийн түвшинд тулгамдаж буй асуудал хамгийн олон боловч тэдгээрийг шийдвэрлэх хүн хүч, техник хэрэгсэл, санхүүгийн боломж хангалтгүй байгааг тэмдэглэв. Мөн багийн Засаг дарга нарын цалин хөлс, ажлын нөхцөл, техник хэрэгсэл, үйл ажиллагааны санхүүжилтийг сайжруулах шаардлагатайг дурдсан юм. Г.Занданшатар хэлэхдээ,  “Төрийн бодлого, удирдлага, хариуцлагын тогтолцоо дээрээсээ ч, доороосоо ч цэгцэрч байж ажил урагшилна. Төрийн шийдвэр албан тасалгааны цонхоор харсан амьдралд бус, газрын хөрсөн дээрх бодит нөхцөл байдалд үндэслэх ёстой “гэв.

Тэрбээр орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг бодит шийдвэр болгохын чухлыг онцоллоо. Тухайлбал, Хэнтий аймгийн багийн Засаг дарга нартай хийсэн зөвлөлдөх уулзалтаар хөндөгдсөн цалин хөлсний асуудлаар холбогдох байгууллагуудад санал тавьж, багийн Засаг дарга нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх саналыг төсвийн хэлэлцүүлэгт тусгуулахаар ажилласнаа мэдээлэв.

Тус аймгийн багийн дарга нар багуудад хуваагдаж зөвлөлдөн тулгамдсан асуудлууыг ярилцсан юм.

Залуу малчдыг дэмжих, малчдын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байна.

Малчин өрхийн залгамж халаа болсон залуу малчдын тоо цөөрч, шинээр гэр бүл болж буй залуу малчдыг дэмжсэн төрийн бодлого дутагдаж байгааг оролцогчид онцоллоо. Малчдын дунд хүүхэдгүй, эсвэл хүүхэд нь сургуульд хамрагдаж чадахгүй байгаа өрх нэмэгдэж байгаа нь анхаарах асуудал болжээ.

Малчид хөдөлмөр эрхэлж байгаа хэдий ч цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг нийгмийн хамгааллын үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй, малынхаа ашиг шимээр амьжиргаагаа залгуулж байгааг дурдав. Иймээс малчдын нийгмийн баталгааг сайжруулах, залуу малчин өрхийг тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлөөр хангах бодлого шаардлагатай байна. Түүнчлэн малжуулах төслийн нэг өрхөд олгож буй 8 сая төгрөгийн дэмжлэгийг нэмэгдүүлж, 20-30 сая төгрөгт хүргэх санал гаргалаа.

Багийн төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь асуудлаа шийдэх гарц

Багийн түвшинд тулгамдаж буй асуудлаа бие даан шийдвэрлэхэд санхүүгийн боломж хамгийн их дутагдаж байгааг багийн Засаг дарга нар хэллээ. Үүний нэг шийдэл нь малын хөлийн татварын орлогын тодорхой хувийг багт төвлөрүүлж, 10-20 сая төгрөгийн санхүүжилттэй болгох санал юм. Ингэснээр багийн Иргэдийн нийтийн хурлаар асуудлаа хэлэлцэж, бэлчээр, ус, зам харгуй болон бусад хэрэгцээт ажлыг өөрсдөө шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн багийн Иргэдийн нийтийн хурлын ирц хүрдэггүй, малчдын оролцоо сул байгааг хөндөж, төрөөс сургалт, сурталчилгаа зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг гэв.

Эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай

Өндөрхаан сумын хоёр багт хүний эмчийн орон тоо байдаг ч эмчгүй байгаа талаар дурдсан бөгөөд хөдөө орон нутагт эмч, бага эмч тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, урамшууллын бодлого хэрэгтэй байгааг онцоллоо.

Мөн малын эмчийн үйлчилгээ хувийн хэвшилд шилжсэнээр малчдад хүртээмжтэй хүрч чадахгүй байгаа асуудлыг хөндөж, мал эмнэлгийн үйлчилгээг төрийн бодлогоор дэмжих, малын эмч нарыг цалинтай ажиллуулах, вакцинжуулалт, тарилгыг цаг хугацаанд нь зохион байгуулах санал дэвшүүлэв.

Боловсрол, цахим орчин, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Малчин өрхийн хүүхдийг зургаан настайд нь сургуульд хамруулахад дотуур байрны хүрэлцээ муу, сумын сургуулийн 120 хүүхдийн ортой дотуур байрны хүчин чадал хүрэлцэхгүй байгааг хэллээ. Алслагдсан баг, малчин өрхүүдийн интернэтийн сүлжээний хүртээмж хангалтгүй, уулын цаана байрлах айлууд холбоо мэдээллийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгааг мөн хөндөв. Иймээс сүлжээний хамрах хүрээг өргөжүүлэх, малчдын цахим мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим орчин дахь худал мэдээлэл, зөрчилд хариуцлага тооцох тогтолцоог сайжруулах шаардлагатайг илэрхийллээ.

Орон нутгийн эдийн засаг, үйлдвэрлэлийг сэргээх санал дэвшүүлэв

Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, мод, модон эдлэлийн болон дахин боловсруулах жижиг үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг оролцогчид санал болголоо.

Түүнчлэн газар тариалан, хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, сум хоорондын зам харилцаа, дэд бүтцийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг алслагдсан багуудад хүргэх шаардлагатайг онцолсон юм. Мөн багийн Засаг даргаар тухайн орон нутгийн иргэдийн амьдрал, нөхцөл байдлыг сайн мэддэг, анхан болон дунд шатанд 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүнийг сонгох, хоёр удаа дараалан багийн Засаг даргаар ажилласан байх зэрэг шалгуурыг хэлэлцэх санал гаргалаа.

Хэлэлцүүлгээс харахад багийн түвшинд тулгамдаж буй асуудал зөвхөн орон нутгийн удирдлагын хүрээнд шийдэгдэх боломжгүй бөгөөд төрийн бодлого, төсөв, санхүүжилт, хүний нөөцийн цогц шинэчлэл шаардлагатай байна.юм.

Г.Занданшатар  “Улс орны эрх ашиг нэгдүгээрт, намын эрх ашиг дараа нь, хувийн болон хэсэг бүлгийн эрх ашиг хамгийн сүүлд байх ёстой. Төрийн шинэчлэл гэдэг зөвхөн төвд, Төрийн ордонд өрнөх үйл явц биш. Баг, сум, аймаг бүрд, иргэн бүрийн амьдралд мэдрэгдэх өөрчлөлт байх ёстой. Бид та бүхний саналыг сонсоод өнгөрөх биш, боломжтой шийдлүүдийг нь бодлого, төсөв, үйл ажиллагаанд тусгаж, хэрэгжилтийг нь эргэж тайлагнадаг тогтолцоо бүрдүүлэхийг зорьж байна” хэмээн онцоллоо.

Зөвлөлдөх санал асуулга нь иргэдэд тухайн асуудлаар тэнцвэртэй, бодит мэдээлэл өгч, олон талаас нь хэлэлцүүлсний дараа тэдний саналыг дахин авч, шийдвэр гаргах үйл явцад тусгадаг ардчиллын чухал аргачлал юм. Монгол Улсад 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү аргачлалыг 2017 онд баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар эрх зүйн хүрээнд зохицуулсан. Иргэдийн дуу хоолойг сонсохоос гадна шийдвэрт тусгаж, үр дүнг нь эргэж тайлагнах нь зөвлөлдөх ардчиллын гол зорилго юм. Төрийн шинэчлэлийг иргэдээсээ эхлүүлж, баг, сум, аймаг бүрд бодит үр дүнд хүргэхэд энэхүү сургалт, зөвлөлдөх уулзалтууд чиглэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 минут 16 секундын өмнөНэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв4 цаг 55 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог4 цаг 59 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг5 цаг 3 минутын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 цаг 15 минутын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан7 цаг 43 минутын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно7 цаг 51 минутын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа8 цаг 50 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ8 цаг 53 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ8 цаг 58 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ9 цаг 49 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв9 цаг 52 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.