“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа


11-р сарын 9
22 цаг 24 минут

     Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2026.11.09) Төрийн ордонд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Үүний дараа Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр, “Их Засаг” Их сургуулийн ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Академич С.Нарангэрэл, Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, Академич Ц.Цэрэндорж нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Илтгэгчид Монголын төрт ёс, эрх зүйн түүх, уламжлал, түүхэн эх сурвалжид тулгуурлан “Их Засаг”-ийн агуулга, эрх зүйн мөн чанар, XIII зууны Монголын эзэнт гүрний төр, эрх зүйн тогтолцоо болон дэлхийн эрх зүйн хөгжилд үзүүлсэн нөлөөг авч үзэв. Мөн эдгээрийг орчин үеийн Үндсэн хуульт ёс, эрх зүйт ёсны үзэл баримтлалтай холбон тайлбарлалаа.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн гол агуулга, ач холбогдлын талаар цөөн хэдэн зүйлийг тэмдэглье.

НЭГД, “ИХ ЗАСАГ”-ИЙН ТҮҮХЭН МӨН ЧАНАР, ЭХ СУРВАЛЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЖ ЧАНАРЫГ СУДАЛГААНЫ ШИНЭ ӨНЦГӨӨС АВЧ ҮЗЛЭЭ

“Их Засаг” бол бүрэн эхээрээ биш ч дундад зууны түүхийн олон сурвалжид баттай тэмдэглэгдэн үлдсэн Монголын анхны бичмэл хууль гэж үздэг. Гэхдээ “Их засаг” нь өнөөгийн бидний ойлгодог “хууль” гэсэн ойлголтоос илүү өргөн агуулгатай байжээ. Тодруулбал, Хааны зарлигаар хууль болон хуульчилсан актыг, заргаар шүүхийн жишгийг, ёс суртахуунаар хэв хуулийн буюу заншлын хэм хэмжээг илэрхийлсэн, харилцан уялдаа холбоо бүхий тогтоцоо байсныг онцолж байна.

Иймд “Их Засаг”-ийн талаарх түүхэн эх сурвалж, хожмын тайлбар, сэргээсэн хувилбаруудыг ялган судалж, эх сурвалжийн нэгдсэн эмхэтгэл гаргах санал дэвшүүлсэн нь Монголын эрх зүйн түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

ХОЁРТ, МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ЭРХ ЗҮЙН СЭТГЭЛГЭЭ, ДЭЛХИЙН ЭРХ ЗҮЙН ТҮҮХЭНД ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ ШААРДЛАГАТАЙ

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар “Их Засаг” болон Монголын эзэнт гүрний эрх зүйн тогтолцооны асуудлыг XIII зууны эрх зүйн сэтгэлгээ, олон улсын дэг журамтай холбон авч үзэж, түүхэн ач холбогдлыг нь хэлэлцлээ. Тухайлбал, Монголын төрийн эрх мэдлийн уг сурвалж, хаадын зарлиг, дипломат захидал, шүүн таслах ажиллагаа, төрийн байгуулалтын онцлогийг тодруулж, эдгээр нь эзэнт гүрний хэмжээнд нийтлэг эрх зүйн дэг журам бүрэлдэхэд хэрхэн нөлөөлсөн, мөн орон нутгийн хууль, заншлын хэм хэмжээтэй хэрхэн зэрэгцэн үйлчилж, харилцан уялдаж байсныг онцоллоо.

ГУРАВТ, “ИХ ЗАСАГ” НЬ ПАКС МОНГОЛИКА БУЮУ МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН ОРШИН ТОГТОХОД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БАЙВ

Дэлхийн түүхэнд Ром, Их Монгол, Британи зэрэг эзэнт гүрнүүд тухайн цаг үеийн олон улсын харилцаа, дипломат ёс, нийгмийн дэг журамд гүнзгий нөлөөлж, Пакс Романа, Пакс Монголика, Пакс Британника хэмээх ойлголтууд олон улсын түүх бичлэгт хэвшин тогтжээ.

Тэдгээрийн нэг болох Пакс Монголика буюу Монголын их амар амгалан тогтоход “Их Засаг” чухал үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, Монголын эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэрт нийтлэг дэг журам тогтоож, төрийн удирдлага, худалдаа, харилцааны тогтвортой байдлыг хангахад түүхэн хувь нэмэр оруулжээ.

Иймд “Их Засаг”-ийг дэлхийн эрх зүйн түүх, эрх зүйн онолын бие даасан судлагдахуун болгон авч үзэж, Монголын эрх зүйн түүх, уламжлалыг олон улсын түвшинд гүнзгийрүүлэн судлах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

ДӨРӨВТ, “ИХ ЗАСАГ”-ИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, ЁС СУРТАХУУНЫ АГУУЛГА, ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ӨГӨХ СУРГАМЖИЙГ ХӨНДЛӨӨ

“Их Засаг” нь хууль цаазын хэм хэмжээгээр хязгаарлагдахгүй, илүү өргөн агуулгатай байсныг өмнө дурдсан. Энэ хурлаар “Их Засаг”-ийн ёс суртахууны үндэс, хууль ба шударга ёсны харилцан хамаарал, түүний үзэл санааг тэгш байдал, хүмүүжил, ёс заншил, нийгмийн харилцаатай холбон тайлбарласан нь анхаарал татаж байв.

Эндээс хууль зөвхөн хэм хэмжээ тогтоосон дүрэм, хориглолтын нийлбэр бус, нийгмийн үнэт зүйл, ёс суртахуун, шударга ёсны талаарх ойлголттой салшгүй холбоотой болох нь харагдаж байгаа юм. Ийм учраас хуулийн зорилго, үр нөлөөг түүний агуулгаар бус, бодит амьдралд хэрхэн хэрэгжиж, хүний эрх, шударга ёсыг хэрхэн хангаж байгаагаар үнэлэх учиртайг сануулж байна.

ТАВД, “ИХ ЗАСАГ”-ИЙН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛЫГ ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЗҮЙТ ЁСНЫ ЗАРЧИМТАЙ ХОЛБОН СУДЛАХ НЬ ИЛҮҮ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

“Их Засаг” бол XIII зууны Монголын төр, эрх зүйн түүхэн нөхцөлд бүрэлдсэн хууль цаазын үнэт өв юм. Харин орчин үеийн эрх зүйт ёс буюу Rule of Law нь хүний эрх, ардчилал, төрийн эрх мэдлийг хязгаарлах Үндсэн хуульт ёсны зарчимд тулгуурладаг.

Тэгэхлээр, энэхүү хоёр судлагдахууныг түүхэн агуулга, эрх зүйн мөн чанарын хувьд шууд адилтгах боломжгүй ч төрийн эрх мэдэл, хууль, дэг журам, шударга ёс, хариуцлагын харилцан хамаарлыг түүхэн болон орчин үеийн эрх зүйн үүднээс харьцуулан судлах нь өндөр ач холбогдолтой юм.

Орчин үед хууль тогтоох үйл ажиллагаа нь Үндсэн хууль, хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн, судалгаа, нотолгоо, иргэдийн оролцоонд тулгуурласан байхыг шаардаж байна.

Энэхүү шаардлагыг хангахад үндэсний төрт ёс, эрх зүйн түүх, уламжлалаа гүнзгий танин мэдэх нь чухал бөгөөд энэ нь хууль тогтоомжийг нийгмийн үнэт зүйл, ард түмний шударга ёсны талаарх ойлголттой уялдуулахад тустай юм.

Энэ утгаараа өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал Монголын эрх зүйн түүхэн эх сурвалж, түүний өнөөгийн үнэ цэн, ач холбогдлыг хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

“Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, үнэтэй санал, дүгнэлт, шүүмжээ хуваалцсан эрдэмтэн, судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нийт оролцогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголын төр, эрх зүйн түүхийн судалгаа улам гүнзгийрч, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчим бэхжих болтугай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа17 минут 33 секундын өмнөЗөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо1 цаг 10 минутын өмнөНэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог5 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг6 цаг 2 минутын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ6 цаг 13 минутын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан8 цаг 42 минутын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно8 цаг 49 минутын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа9 цаг 48 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ9 цаг 51 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ9 цаг 56 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.