С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн


11-р сарын 10
10 цаг 46 минут

     Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, түүхийн шинжлэх ухааны доктор, (Sc.D), профессор Н.Ням-Осор "Чингис хааны Их Засаг хуулийн үзэл санаа өнөөгийн нийгмийн амьдралд хэрхэн үйлчилж байна вэ?” сэдэвт илтгэлээр үргэлжлэв.

Тэрбээр илтгэлдээ, Чингис хааны Их Засаг хуулийн түүхэн үүрэг нь зөвхөн Их Монгол Улсыг оршин тогтнож байсан XIII зуунд төдийгүй дараа дараагийн үеийн улс түмэн, ард олны зан суртахуун, авир араншинд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Их Засаг хууль бол ангийн ямарваа нэг эрх ашгийг урьдал болгоогүй, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байхыг тэртээ XIII зуунд номлож, нийгмийн бүхий л амьдралд хэрэгжиж байснаараа онцлог гэдгийг дурдлаа.

photo_2026-11-09_16-20-13.jpg

Их Засаг хуулийн үзэл санаа удаан хугацаагаар оршин тогтнож бидний үед хүрч ирэхэд энэхүү ардчилсан шударга үзэл санаа нь нөлөөлсөн болов уу гэж бодоход хүргэснээ профессор Н.Ням-Осор Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалтаар жишээ аван тайлбарласан. Тодруулбал, Их Засаг хуулийн XXI зүйлд: "Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд хэмээн ялгаж үл болно" гэж, Чингис хаан айлдвартаа "Аливаа хүний хэрэгцээ цөм тэн сацуу тул аливаа хүнийг эд хөрөнгө, эрх хүчтэйн шалтгаанаар ялгаварлаж үл болой" хэмээсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүлийн 1-т "Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна", Арван дөрөвдүгээр зүлийн 2-т "Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэнтэй утга дүйж байгаа нь тэртээ XIII зуунд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ард түмнийхээ тэгш эрхийг хамгаалсан хууль байсныг гэрчилж байна гэж байлаа.

photo_2026-11-09_16-20-23.jpg

Мөн "Монголын нийслэл Хархоринд христосын, буддын, мусульман шашны сүмүүд зэрэгцэн оршиж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй" гэсэн заалтын утга санааг илэрхийлж, тэр үед хүн бүр шашин шүтэх эрхтэй, шүтэх шашнаа чөлөөтэй сонгодог байсны илрэл" гэж үзэж болно хэмээв.

Их Засаг хуулийн 1 дүгээр зүйлийн "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын далай хааны зарлиг ил болон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн заалтын үзэл санаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1.1-т "Монгол Улсын иргэн бүр Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй" гэсэн заалттай утга дүйдэг бол, Их Засаг хуулийн 25 дугаар зүйлийн "Шашны хэргэмтэн шавь нар, эмч сурагчаас бусад ард иргэд гааль гувчуур тушаах үүрэгтэй" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1.3-т "Монгол Улсын иргэн бүр хуулиар тогтоосон албан татвар төлөх үүрэгтэй" гэсэн утга санааг илэрхийлж байна хэмээн жишээлж байлаа.

photo_2026-11-09_16-20-23 (2).jpg

Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, Чингис хаан төр, улсыг удирдах арвин баялаг туршлага урд өмнөх үеэс өвлөгдөн үлдсэн уламжлал, ёс заншил, хэм хэмжээнд тулгуурлан Их Засаг хуулийг гаргасан. Их Засаг хууль нь хориглосон гэхээсээ илүү нийгмийн амьдралыг зохицуулсан концепцын шинж чанартай байсан төдийгүй сэрэмжлүүлэх ач холбогдлоороо онцгой гэдгийг илтгэлдээ онцлов. Их Засаг хуулийг үндэсний сэтгэлгээгээр өвлөн уламжилж хойч ирээдүйгээ сурган хүмүүжүүлэхэд ашиглах нь зайлшгүй чухал гэдгийг нийгэм хөгжих тутам тод томруунаар ойлгуулсаар байна хэмээн дүгнэв.

photo_2026-11-09_16-20-21 (2).jpg

Ер нь Их Засаг хууль ёс суртахууны асуудлыг тусгасан нь үндэсний өвөрмөц төрхийг олох, ард түмний зан заншлыг дархлан хадгалж уламжлуулах, гэмт явдлаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой хууль байсан бөгөөд даяаршлын эрин үед монгол хүн, монгол ёс заншил, монгол ёс суртахуун, хэл соёлоороо бусдаас ялгарч үлдэхэд Их Засаг хууль ихээхэн ач тустай гэдгийг илтгэгч онцлон тэмдэглэсэн.

photo_2026-11-09_16-20-14.jpg

Дараа нь Монгол Улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, академич С.Нарангэрэл “Их Засаг (Yasag) – ертөнцийн мөнхийн хууль” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ зургаан сэдвийг хөндсөн юм. Тухайлбал, “XIII зууны сурвалж бичгүүдээс Их Засгийг эрэлхийлсэн нь” гэсэн хэсэгт Чингис хааны Засаг (хууль)-ийг үл өөрчилж, хадгалан баримтлах аваас Мөнх тэнгэр хишгээ хүртээж, өнө мөнхөд гэр хотлоороо энх амар, төрөл саднаараа түвшин жаргалтай байх болмуй хэмээн Судрын чуулганд онцлон тэмдэглэсний учрыг тайлахын тулд Их Эзэн Чингис хааныг энх тунх байх үеийн сурвалж бичгийг нягтлан судалсныг академич С.Нарангэрэл онцлоод, тэдгээр болон бусад олон сурвалж Чингис хааны Их Засгийн утга учрыг ойлгож ухаарах боломжтой болгосон гэв.

photo_2026-11-09_16-20-20.jpg

Гадаад, дотоодын судлаачид одоогийнх шиг бичмэл хууль байсан, эх нь олдохгүй байна гэсэн гаргалгааны үндсэн дээр “Засаг хууль”, “Их Засаг хууль”, “Чингис хааны Их Засаг хууль” хэмээсэн нэрийн дор судалгаа шинжилгээний ажлыг олон зууны туршид хийсээр ирснийг "Их Засаг ба эдүгээгийн бодрол" хэсэгтээ дурдав. Улмаар, Засаг гэсэн үг Их Монгол Улсын үед бичигдсэн исламын сурвалж бичгүүдээс үүдэлтэй байх бөгөөд энэхүү YASAG (ЯСА) гэсэн үг монгол хэлнээ “Засаг хууль” хэмээн хөрвүүлэгджээ. Засаг гэсэн үг Монголын нууц товчооны 11 зүйлд ч байгаа бөгөөд үгийн язгуур нь засах гэсэн үйл үг. Эл үг чухам ямар утга санааг агуулж байгааг XVIII зууны эхэн үед зохиосон “Хорин нэгтийн тайлбар толь”-д мууг сайн болгон халах, Тэнгэрийн доорх хэргийг шийтгэх хэмээн тайлбарласныг тэрбээр дурдлаа. Харин энэ бүхний эцэст гадаад, дотоодод нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Их Засаг хууль чухам ямар агуулгатай байсан гэдэг асуудал өөрийн эрхгүй урган гарна гэдгийг тодотгов.

photo_2026-11-09_16-20-24.jpg

Тиймээс "Ёс суртахуун-Их Засгийн амин сүнс" гэсэн хэсэгтээ олон жилийн судалгааныхаа үр дүн болсон бүтээлүүддээ Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун юм байна гэсэн дүгнэлтэд хүрснээ онцолж байлаа.

Мөн “Их Засаг дэлхий дахиныг амар амгалан болгож байжээ” гэдгийг академич С.Нарангэрэл тодотгоод, дэлхий дахинд шударга ёс, энхийг шаардлагатай нутаг оронд тогтоочихоод монголчууд нутаг руугаа бушуу түргэн буцаад явчихдаг байсан гэв. Үүнийг Их эзэн Чингис хааны Хорезмын шахад явуулсан илгээлтээс жишээ татлаа. Уг илгээлтэд “Бидний хил хязгаар ойртож, өстөн дайснаас цэвэршээд, бүгд даган захирагдаж, хоёр тал айлсан суух нь хөдөлбөргүй болсон ажгуу. Хоёр тал эелдэх зам мөрийг гаргаж, таагүй явдал тохиолдоход нэг нэгэндээ тусламжийн гараа сунгаж, их замаар зорчин явахад айх аюулгүй болгон, дэлхийг цэцэглүүлэн хөгжүүлэх гол үүрэгтэй худалдаачдыг айван тайван ирж очиж байдаг болгохыг оюун ухаан, сайн санаа шаардах болвой. Чингэж хэлэлцэн тохирч чадваас айх ичих бүх шалтгаан үгүй болоод хахууль, зөрчил зөрөлдөөн дэврэх шалтаг устах буй заа” хэмээн бичсэн байдгаас эшлэв. Ингэж хоёр жарны туршид хүн төрөлхтөн Чингис хааны Их Засгийн ачаар амар амгалан аж төрж байсан нь бодит үнэн юм гэдгийг илтгэлдээ тодотгосон.

photo_2026-11-09_16-20-22.jpg

Мөн “Их Засаг л амар амгаланг хүн төрөлхтөнд дахин авчирна” гэсэн хэсэгт суут сэтгэгч Монтесько зарим улсад хууль тогтоогчдын гол зорилго нь ард олныхоо амар амгалан амьдралыг хангахыг эрмэлзэхэд оршмуй. Тэдний хүслээр хүн бүхэн бие биеэ дээдлэн хүндэтгэх, хүн бүхэн, хором бүр өрөөл бусдад юутай их өртэй билээ гэдгээ мэдрэх, аль нэг талаар бусад иргэнээс хамаардаггүй байх ёсгүй гэсэнд оршдог гэж бичсэнийг дурдаад, энэ нь Чингис хааны тогтоосон Их Засаг хуулийн амин сүнсийг хэлсэн хэрэг гэв.

Ийнхүү эрдэм шинжилгээний бага хурал Монгол Улсын гавьяат хуульч, Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцангийн илтгэлээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

photo_2026-11-09_16-20-19.jpgphoto_2026-11-09_16-20-18.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв5 минут 51 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм12 минут 17 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв15 минут 8 секундын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн17 минут 29 секундын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан21 минут 4 секундын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр1 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан1 цаг 29 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.