Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо


11-р сарын 10
12 цаг 29 минут

      Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ой өнөөдөр /2026.11.10/ Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр тохиож байна.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 10 цаг 00 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд эхлэв.

photo_2026-11-10_11-53-57 (2).jpg

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсын Их Хурлын үе үеийн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, төр, нийгмийн зүтгэлтнүүд, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт шагналтууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцлоо.

photo_2026-11-10_11-53-55.jpgphoto_2026-11-10_11-53-56 (3).jpgphoto_2026-11-10_11-53-55 (3).jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдэхэд Төрийн дуулал эгшиглэн Улсын Их Хурлын гишүүд, хүндэтгэлийн хуралдаанд оролцож буй зочид, төлөөлөгчид суудлаасаа босч хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэв.(бүрэн эхээр нь эндээс)

photo_2026-11-10_11-53-51.jpg

Тэрбээр эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт монголчууд, эсгий туургатан элгэн түмэндээ баярын мэнд дэвшүүлээд, өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр гэдгийг онцолж байлаа.щ

820 жилийн тэртээ Алтай, Хангай, Хэнтий, Саяны их нурууд, говь, талын уудам орон зайд тархсан мөнх тэнгэрийн үр садыг Чингис хаан нэгэн жолоонд нэгтгэн, монголчуудын төрт ёсны шинэ түүхийг өртөөлж Их Монгол Улсыг байгуулсан билээ. Энэхүү их үйл хэргийн тэгш дүүрэн ой өнөө жил тохиож буй нь Монгол бахархлын өдрийн утга агуулга, ач холбогдлыг өндөрт өргөж буй хэрэг юм гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв.

photo_2026-11-10_11-57-12 (2).jpg

Мөн тэрбээр, Өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, жинхэнэ утгаараа ард түмний засаглах индэр байж, олон ургалч үзэл, зөвшилцөл, парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэндээ ээлтэй, ил тод, иргэдийн оролцоотой, тэдний хяналт бүхий “Нээлттэй парламент”-ыг төлөвшүүлэх үйл хэргийг эхлүүлээд байна. Найман зууны өмнө монголчууд Их Хуралдайдаа төрийн чухал асуудлаа хэлэлцдэг байсан бол өнөөдөр Монголын ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хувь заяа, хөгжлийн бодлогыг шийдвэрлэхэд оролцож буй нь бидний төрт ёсны түүхийн их өв сан, үе дамжин өртөөлөх үнэт зүйл мөн гэлээ.

photo_2026-11-10_11-53-56.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал өвөг дээдсийнхээ энэхүү үнэт өв уламжлалыг бахархан үргэлжлүүлж, өнөө цагийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллах үүрэгтэйг дурдаад, өнөөгийн парламентын мөн чанар нь ард түмний итгэл, хууль тогтоомжийн чанар, төрийн бодлогын залгамж, улс орны ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар илрэх учиртай хэмээв.

Төрийн түшээд бид өвөг дээдсийнхээ алсын хараа, төр засах ухааныг өвлөн тусгаар тогтнолоо бататгаж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулж, ард түмний итгэлийг үйл хэргээрээ хариулах нь бидний түүхэн үүрэг мөн бөгөөд хойч үедээ бүрэн улс, бүтээмжтэй засаглал, хүчирхэг төрийг өвлүүлэх эрхэм хариуцлага гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн юм.

photo_2026-11-10_11-53-57.jpgphoto_2026-11-10_11-53-58 (3).jpg

Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд хүчирхэг Монгол Улсын нэрийг мөнхөлсөн. Харин бидний үеийнхний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох явдал юм. Тиймээс Монгол Улсын Их Хурал Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Их Монгол Улсынхаа түүхэн өвийг судлан шинжлэх, хүүхэд залуучуудад эх түүхийн мэдлэг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг зүрх сэтгэлд нь шингээн төлөвшүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүх шастир, алдар сууг монгол хүн бүр дээдлэн хүндэтгэж, эрхэмлэн дэлгэрүүлэх тухай гүн утга агуулга бүхий тогтоолыг хэлэлцэн баталсныг Улсын Их Хурлын дарга дурдав.

photo_2026-11-10_11-53-49.jpg

Мөн Улсын Их Хурлын энэ шийдвэрийг түүхэн ойд зориулсан тогтоол гэхээс илүүтэй, илүү өргөн цар хүрээнд харж, монгол хүн бүрийн үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх соёлын өвийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг сэрээх, хойч үедээ өвлүүлэх бодит үйл хэргийн эрх зүйн үндэс гэж үзэж хэрэгжүүлбэл зохино гэлээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Их Монгол Улсын түүх, Эзэн Чингис хааны суу алдар, өвөг дээдсийнхээ төрт ёсны үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдлээ бататган бэхжүүлж, дэлхийн улсуудтай найрсаг, энх тайванаар зэрэгцэн оршиж, тусгаар тогтносон Монгол Улсаа улам хөгжүүлэн хүчирхэгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе хэмээн уриалав.

photo_2026-11-10_11-53-52.jpg

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. (бүрэн эхээр нь эндээс)

Тэрбээр хүн төрөлхтний түүхэн дэх аугаа удирдагч, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, мянганы суут хүмүүн, монгол түмний өнө мөнхийн бахархал, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, Чингис хаан бол Монгол үндэстний тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн Их эзэн хаан гэдгийг онцолж байлаа.

photo_2026-11-10_11-57-12.jpg

2005 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн олон улсад тэмдэглэн өнгөрөөхийг гишүүн орнууддаа уриалсан тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд “Их Монгол Улс Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ Өрнө, Дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэснийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тодотгосон.

photo_2026-11-10_11-53-58.jpg

Мөн та бидний тусгаар тогтносон улс гэр, эрх чөлөө, өргөн уудам газар нутаг, хүн ард, бахархалт түүх соёл бол Их хааны алдар гавьяатай салшгүй холбоотой гэдгийг үеийн үед санаж, Эзэн хааныхаа билиг сургаалыг дагаж мөрдөх ёстойг тэмдэглээд, монголчууд бид Эзэн хааныхаа билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, чандлан мөрдөж, төр улс, түмэн олноороо улс монголынхоо төлөө хичээн зүтгэж, хувь заяандаа эзэн болох аваас их үйлсийг бүтээж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлж чадна гэв.

photo_2026-11-10_11-53-55 (4).jpg

Хүндэтгэлийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын чуулганы 2026 оны арван нэгдүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоол баталсныг дурдаад, уг тогтоолын эцсийн найруулгыг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан.

Өнөөдрөөс эхлэн хэрэгжиж буй уг тогтоолд Их Эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор дараах хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.

photo_2026-11-10_11-53-54.jpg

Тухайлбал, Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, энэ чиглэлээр хийж байгаа эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгажээ.

Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээлийг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс оронд хадгалагдаж байгаа бичмэл эх сурвалжийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг эх орондоо татаж авах, Монгол Улсын түүхийн сан хөмрөгт бүртгэж, шинжлэх ухаан, судалгааны эргэлтэд оруулах арга хэмжээ авах үүргийг энэхүү тогтоолоор Засгийн газарт хүлээсэн байна.

photo_2026-11-10_11-53-48.jpg

Түүнчлэн Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай санг Засгийн газар байгуулах бөгөөд уг сангийн хөрөнгөөр Их эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах юм.

Их Эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын төрт ёсны өв, Монгол төрийн үүсэл, хөгжилтэй холбоотой ном, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээл, кино, урлаг, соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг тогтоолоор Засгийн газарт даалгажээ.

photo_2026-11-10_11-53-54 (2).jpg

Их Эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их Эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах удааны болон тамхины сав, баглаа, бодолд аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг мөн Засгийн газарт даалгасан байна.

Үүгээр Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

photo_2026-11-10_11-53-52 (2).jpgphoto_2026-11-10_11-53-54 (3).jpgphoto_2026-11-10_11-53-53.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна5 минут 48 секундын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө8 минут 58 секундын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо15 минут 12 секундын өмнөМонгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол1 цаг 37 минутын өмнөТөрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв1 цаг 47 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм1 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв1 цаг 56 минутын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн1 цаг 58 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан2 цаг 2 минутын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр3 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 цаг 9 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.