Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтаас шалтгаалан замын хөдөлгөөнд оролцож чадаагүй өдрүүдийн төлбөрийг дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөх саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит хуралдаанаар дэмжлээ.
НИТХ-ын арваннэгдүгээр сарын 9-ний ээлжит IX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан 24/29 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын өргөн мэдүүлсэн саналын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр автомашины хөдөлгөөнийг түр хязгаарласан өдрийн тоотой дүйцүүлэн 2027 оны зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор тусгажээ.
Тодруулбал, олон улсын томоохон арга хэмжээ, хичээлийн шинэ жил, Цагаан сарын бэлтгэл зэрэгтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулсан хугацааг хөнгөлөлтөд хамруулна. Харин долоо хоног бүр тогтмол хэрэгждэг дугаарын хязгаарлалт энэ зохицуулалтад хамаарахгүй.
Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн автомашин ашиглах боломжийг хязгаарласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох зам ашигласны төлбөрийг хөнгөлөх нь зүйтэй гэж үзжээ.
Улаанбаатар хотод нийт 744 мянга 246 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд үүнээс 720 мянга 122 нь улсын дугаарын хязгаарлалтад хамрагдах тээврийн хэрэгсэл юм.
Тус зохицуулалтаар өнгөрсөн найм, есдүгээр сард хэрэгжүүлсэн тэгш, сондгой хязгаарлалтын улмаас автомашинаа ашиглаж чадаагүй 14 хоногийг 2027 оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөхөөр тооцож байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв
Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан
Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

Сэтгэгдэл бичих