Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад нийт 93,8 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бодитоор төлөгдөж байгаад талархал илэрхийлсэн албан бичгийг Хөгжлийн банкнаас ирүүллээ.
Авлигатай тэмцэх газартай Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс нэр бүхий 12 зээлийн чанаргүй активыг төлүүлэх асуудлаар 2026 оны хоёрдугаар улирлаас хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Энсада истерн” ХХК, “Шанх майнинг” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Зэст өндөр” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Мондулаан трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс гурилын үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт, 23 үл хөдлөх хөрөнгө, 1 газар, 2 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг барьцаа хөрөнгийг Хөгжлийн банкны өмчлөл, бүртгэлд шилжүүлэн авчээ.
Дээрхээс гадна Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр муу зээлдэгч “НВЦ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл өр төлбөр болох 43,1 тэрбум төгрөгийг барагдуулах ажиллагааны хүрээнд 13 үл хөдлөх хөрөнгө, 2 ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 38,8 тэрбум төгрөгөөр тооцож 4,3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тохиролцсон болохыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнгээс албан бичгээр мэдэгдэж, талархал илэрхийллээ.
Facebook
Twitter
Youtube


Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв
Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Иргэд, явган аялагчдын анхааралд!

Сэтгэгдэл бичих