ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав


11-р сарын 11
14 цаг 49 минут

     Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.11.11) 10.55 цагт 57.1 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцлээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Алтанхуяг, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, О.Алтангэрэл, С.Цэнгүүн, П.Сайнзориг, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Б.Пүрэвдорж, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, Дам.Цогтбаатар, Л.Мөнхбаатар, Х.Тэмүүжин, Э.Батшугар, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа нар оролцсон.

1.jpg

Хуралдаанаар Хууль зүйн зөвлөмжийг хэлэлцсэн. Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийн нэгтгэсэн төслүүдийн талаар гаргасан Хууль зүйн зөвлөмжийг УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ш.Хишигсүрэн танилцуулсан.

4.jpg

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшингээс ирүүлсэн мэтгэлцээн явуулах тухай албан бичгийн хариуг хүргүүлсэн талаар мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.2.1, 11.2.2-т хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд болон анхны хэлэлцүүлгийн үе шатанд мэтгэлцээн явуулахаар заасан. Энэ асуудлын тухайд эцсийн хэлэлцүүлэг учраас мэтгэлцээн явуулах боломжгүй гэдэг хариу хүргүүлсэн талаар гишүүдэд танилцуулсан.

14.jpg2.jpg3.jpg

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв. Гишүүд, Цэцэд хандана гэдэг нь цөөнхөд эрх мэдэл олгож байна гэхээс илүү УИХ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргахаас сэргийлэхэд чиглэдэг гэдгийг онцлоод, хууль батлах квот, Үндсэн хуулийн хороотой болох шаардлага, хуулийн залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлыг хөндлөө.

Эцэст нь хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авав.

10.jpg

Үргэлжлүүлээд, “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувийн саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Байнгын хорооны тогтоолоор Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүй, дотоод хэргийн яамны албан тушаалтныг өөрчилсөн юм.

13.jpg2026-11-11 13.46.43.jpg7.jpg

Хуралдааны төгсгөлд “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.7 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд хүлээн авах, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлт, материалыг хүлээн авах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав19 минут 10 секундын өмнөГ.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна24 минут 18 секундын өмнөХөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв2 цаг 2 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна2 цаг 5 минутын өмнөГ.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна2 цаг 12 минутын өмнө"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно3 цаг 8 минутын өмнөП.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ4 цаг 45 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ4 цаг 48 минутын өмнөНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна5 цаг 13 минутын өмнөИргэд, явган аялагчдын анхааралд!5 цаг 25 минутын өмнөОюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ5 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан5 цаг 56 минутын өмнө“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.