Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!


11-р сарын 12
9 цаг 10 минут

      Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 12-ны өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно.

12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Заг-Байдраг голын эхээр 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.

Арваннэгдүгээр сарын 13-наас 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Хөвсгөлийн өмнөд сумдын нутгаар, 13-ны өдөр Баян-Өлгий, Ховдын зүүн, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар, 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.1-9.0 мм нойтон цас, цас орж, 14-ны өдөр Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар, 16-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 16-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав3 минут 51 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!9 минут 31 секундын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.