Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав


11-р сарын 12
9 цаг 48 минут

     Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж чадаагүй хэмээн Ерөнхий сайдаас огцруулсан билээ. Түүний хүү О.Тэмүүлэн сүйт бүсгүйдээ өндөр үнэтэй сүйн бөгж, брэндийн цүнх бэлэглэсэн нь хэл ам дагуулж улс төрийн тэмцэл хөдөлгөөн болон өргөжсөн нь ийнхүү огцроход хүргэсэн. “Огцрох амархан” хөдөлгөөнийхөн Л.Оюун-Эрдэнийг татвар төлөгчдийн мөнгөөр дээрх зүйлсийг худалдан авсан гэж үзсэнээс ийнхүү жагсаал цуглаан хийж үр дүнд хүрсэн. Үнэн худлыг нь Авлигатай Тэмцэх газар гаргаад өгчихсөн бол бүх асуудал дуусах байсан гэж ч худал яриад яах вэ. Хамгийн гол нь түүнийг огцруулахад л асуудал чиглэж байсан учир яаж ч батлаад жагсагчид тайвшрахгүй байсан даа. Гэхдээ л АТГ тэр үед Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлоод өгчихсөн бол улстөрчийн нэр төрд нь их л хэрэгтэй байлаа. Түүнд итгэл үзүүлэх эсэх чуулганы өмнө энэ нотолгоог зарласан бол УИХ дээр огцрохгүйгээр үлдэх боломж ч байсан. Гэвч АТГ таг “гүлдийсээр” өнөөдрийг хүргэсэн. Харин сая гэнэт Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотолсноо зарлав. Хар үгээр хэлбэл, хүү хүүхэнтэйгээ нийлээд татвар төлөгчийн мөнгөнөөс хулгай хийгээгүй гэдэг нь батлагдлаа гэсэн үг.

Уг нотолгоог аль 2025-07-23 гаргасан огноотой байна. “Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо. “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна” гэжээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэхдээ “Миний орлого нотлогдсон тухай 1.6 жилийн дараа Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл хийв! Одоо харин нотлогдоогүй орлогыг хураах хуулиа баталцгаая! Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон гэдэг АТГ-ын энэ дүгнэлт нь 2025 оны 6 дугаар сард гарчихсан байсан ч олон нийтэд мэдэгдэл хийхгүй өнөөдрийг хүрсэн шалтгаан тодорхойгүй!” гэв. АТГ улаан цагаан улстөрждөг гэдэг нь энэ үйлдлээс харагдаж байна. Тэд яг жинхэнэдээ авлига авсан аваагүй нь хамаагүй, харин авлигаар айлгаж улстөрчдийг гартаа байлгаж хэн нэгний захиалгыг гүйцэлдүүлдэг байгууллага болчихсон юм биш үү гэсэн хар дагуулж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ цааш нь хэлэхдээ “Одоо миний тэргүүлж байсан Засгийн газрын үед УИХ-д өргөн барьсан, одоо УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн шахаж, шаардаж буй Нотолж чадаагүй хөрөнгө, орлогыг улсад хурааж авдаг зохицуулалт бүхий ХӨРӨНГӨ ХУРААХ хуулийг өргөн барьсан хувилбараар нь батлахыг ард нийтээрээ уухайлан шаардахыг уриалж байна. Нотолж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгох нь олон улсын жишиг, эмээх зүйл огт биш ээ!” гэж мэдэгдсэн юм. Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардаж байгаа нь их улс төр эхлэхийн дохио болж хүмүүст бууж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “орлогоо нотол” гэсэн хөдөлгөөн хаа сайгүй нурамд улалзах дөл мэт харагдах болоод эхэлж байгаа цаг үе билээ.

“ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ, ДЭЭР НЬ ЭРХ БАРЬЖ БАЙВАЛ НАМ ХАГАРДАГ” ГЭСЭН ЯРИА ҮНЭН ҮҮ

Ийм яриа улс төрийн намынхны дунд тэртээ дээрээс яригдаад ирсэн байдаг нь нууц биш. Аль Ардын нам Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй бас дээрээс нь төр барьж байх үеэс л яригдсан яриа. Бас Ардчилсан нам Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй байх үед УИХ-д олуулаа байх үеэс бүүр хүчээ аван яригддаг байлаа. Бүх ард түмнээс мандат авч сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг бол бараг эрх барьж байгаа намтайгаа эн чацуу эрх мэдэлтэй бие хүн болдог. Засгийн газрын ажил, Ерөнхийлөгчийн амласан ажил хоёрыг гүйцэлдүүлэх нь лав л манайд хоёр засгийн газартай мэт болгон жаал жуул цугласан татварын мөнгийг үрэн таран хийдэг билээ. Ерөнхийлөгчид ажил хиймээр байдаг нам нь өөр ажил хиймээр болдог яг энэ үеэс л нам, Ерөнхийлөгч хоёр бие биеэ үл ойлголцож хагаралцдаг. Нам, ерөнхийлөгч хоёр хагаралдсаны дараа гардаг ярианы томьёолол хоорондоо их адилхан. “Намаа ялагдуулаад буцаж намдаа аврагч болж ирнэ. Намын дарга болоод намаа дараагийн сонгуульд ялуулаад Ерөнхий сайдаар дөрвөн жил сууна. Дахин дахин ялуулахад Ерөнхий сайд байгаад л байна” гэсэн шүү яриа тэдний дунд өрнөдөг. Нийгэмд ойлгомжтой байлгахын тулд их бүдүүн тоймоор бичиж байгаа нь энэ шүү. Дотоодод төдийгүй гадаадад бүүр европын орнууд ч иймэрхүү юм ярьдаг нь энэ намрын сонгуулиар харагдсан. Сербийн ерөнхийлөгч яг иймэрхүү байдлаар үйлдсэн.Тэрээр өөрийн удирддаг Сербийн Прогрессив Намыг (SNS) тэргүүлж, Ерөнхий сайдын суудалд эргэн ирэх зорилгоор хугацаанаасаа өмнө огцорч байгаад сонгууль хийсэн. Гэвч ялагдаж 14 жил төр засагт суусан ноёрхол нь тасарсан. Яг үүн лугаа МАН одоо төрийн эрх барьж байгаа, дээрээс нь хүч сүр нь өчүүхэн ч сулраагүй ерөнхийлөгчтэй байна. Гэвч нам нь 2025 оноос хойш байнга хагарал тэмцэл дунд өглөө орой, өдөр шөнөгүй тэмцэлдэж байна. УИХ дахь МАН-ын гишүүд л лав хагарсан. Хотын нам нь ч бас хагаралдсан нь удахгүй тодорхой болно. Нам нь бүхэлдээ хоёр толгойтой болж байгаа бололтой. Яг энэ цаг үе дээр Ардчилсан нам дотроо бодолтой дороо суурьтай байх юм бол засаг төрийн эрх барих боломж бүрдэж байгаа юм биш үү гэж улс төр ажиглагчид ярьдаг боллоо. Юун генсекээ огцруулах, намын онц их хурал вэ. Бий болгож өсгөж өндийлгөж чадсан наад намын бүтцээ хайрлаж хямгадах нь л чухал байна. Энэ намаа улам бэхжүүлж, улам хүчирхэгжүүлэх нь л чухал биз дээ. Дээрээс нь сонгуулийн ирц маш чухал гэдэг нь дэлхийн улс төрөөс илхэн харагдаж байна. Далаас дээш хувиар сонгуульд санал өгөхөд л хүссэн үр дүндээ хүрээд байх шиг харагдах юм.

Д.Нацаг

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо5 минут 24 секундын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав9 минут 44 секундын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав41 минут 55 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!47 минут 35 секундын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.