“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо


11-р сарын 12
9 цаг 52 минут

      Улсын Их Хурлын Тамгын газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан (UNFPA), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-тэй хамтран “Залуучуудын парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Улсын Их Хурлын даргын ивээл дор хэрэгжүүлэх тус хөтөлбөрийг зохион байгуулагч, хамтран ажиллагч талуудын уулзалтыг өнөөдөр (2026.11.11) Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан удирдан хийлээ. Өнгөрөгч 10 дугаар сард болсон Олон Улсын Парламентын Холбооны 153 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдааны үеэр Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимаас хэрэгжүүлсэн “Үндэсний залуучуудын парламент” хөтөлбөрийн туршлагыг судалсан талаар тэрбээр танилцуулж, бидний хэрэгжүүлэх хөтөлбөр дараагийн шинэ жишиг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж буй Парламентын боловсрол хөтөлбөртэй уялдуулж, оролцоонд суурилан, төлөөллийн зарчмыг хангаж, үр дүнд чиглүүлэн явуулахаар төлөвлөж буй юм. Хөтөлбөрт оролцогчид хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, мэтгэлцэх, санал хураах зэрэг үйл явцыг өөрсдөө бие даан хэрэгжүүлж, туршиж үзэх юм.

1794381045548568.jpg

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох нэгжүүдийн төлөөлөл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга, үе шат, агуулга, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо. Хөтөлбөрийн сэдэв, агуулгыг оролцогчдын саналд тулгуурлан төлөвлөх, сонгон шалгаруулалтыг хийхдээ олон нийт, үе тэнгийн залуучуудын төлөөллийг хангах, мөн жендэрийн тэгш байдал, улс төрийн намын харьяаллыг оновчтой бүрдүүлэх, ахмад болон залуу үеийнхны залгамж холбоог бэхжүүлэх, онцлог, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг бүтээлч саналыг Улсын Их Хурлын даргын зөвлөх Я.Энхбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Амарбал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн менежер Э.Эрдэнэчимэг, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Амарзаяа, судлаач Т.Баярмаа нар дэвшүүлсэн юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтэн Э.Хулан хөтөлбөрийг үр дүнд чиглүүлэх үүднээс шинээр боловсруулж буй Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төслийг залуу парламентчдаар хэлэлцүүлж, шинэ концепц гаргаж болох юм гэсэн санал хэлж байлаа.

1794381071680526.jpg

Залуучуудад парламентат ёс, ардчилал, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанар, зарчим, ёс журмыг таниулж, тэдний иргэний ухамсар, улс төрийн соёл, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь богино хугацааны төсөл бус, улс орны хөгжлийг дэмжих тогтвортой оролцооны механизм, институцийн өв болж төлөвших учиртайг Ерөнхий нарийн бичгийн дарга онцгойлон тэмдэглэж, үр дүнтэй, нягт хамтран ажиллахыг зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо19 минут 36 секундын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав23 минут 56 секундын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав56 минут 7 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!1 цаг 2 минутын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.