Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө


11-р сарын 12
10 цаг 18 минут

      Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан “Таван нүдэн” брэндийн санаачилгаар бүтээсэн “Чингис +8”, “Өндөр хаан” хэмээх урлагийн дөрвөн шинэ бүтээлийг Чингис хаан Үндэсний музейд анхлан (2026.11.11) танилцууллаа.

“ЧИНГИС +8” -БАРИМТАТ КИНО, ХҮРЭЛ БАРИМЛЫН ЦОГЦ БҮТЭЭЛ

Чингис хаан, түүний итгэлт найман баатрын бүрнээр танигдаагүй нэрс, түүхэн гавьяаг тодруулж, хамтран бүтээсэн их үйлсийг нь уран бүтээлээр мөнхжүүлэхийн зэрэгцээ үнэнч нөхөрлөл, итгэлцэл, эр зориг, ур чадвар, хамтын хүч, эв нэгдлийн үнэ цэнийг өнөө болон ирээдүй хойч үедээ таниулан өвлүүлэх зорилгоор бүтээжээ.

Энэ үеэр “Чингис +8” баримтат киног үзүүлж, Чингис хаан болон түүний итгэлт найман баатрыг морьтойгоор дүрсэлсэн есөн морьтны хүрэл баримлын цогц бүтээлийг нээлээ.

“ӨНДӨР ХААН”- ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ, ХҮРЭЛ БАРИМАЛ

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг ашиглах эрхийн бичгийг Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуунд “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулан өгч, бүтээлийг Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор, гоцлол морин хуурч Д.Шинэцогийн гоцлолтойгоор анх удаа эгшиглүүлэв.

Мөн энэ үеэр 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны 44 насны дүр төрхийг илэрхийлсэн 1.5 метр өндөр “Өндөр хаан” хүрэл баримлыг Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө.

“Таван нүдэн” брэндийн 10 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд, “Өвөөс өв бүтээнэ” үзэл санааны хүрээнд туурвисан дээрх шинэ бүтээл нь Монголын түүхэн өвийг урлагийн шинэ илэрхийллээр баяжуулж, хойч үедээ өв болгон үлдээж буй юм.

“Чингис +8” хүрэл баримлын цогц бүтээл болон “Өндөр хаан” хүрэл баримлыг дизайнер, зураач Б.Ганбатын эх зохиомжийн зурагт үндэслэн уран барималч Г.Санчирболд болон түүний баг урлан бүтээсэн аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов6 минут 53 секундын өмнөЧингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө9 минут 48 секундын өмнө“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо35 минут 53 секундын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав40 минут 13 секундын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав1 цаг 13 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!1 цаг 19 минутын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.