Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг даваа гараг буюу 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдав.
Хуралдаанаар “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэр дэвших тухай хүсэлт гаргасан иргэдийн анкет болон журмын 6.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг хянан хэлэлцлээ. Ингэхдээ, хүсэлт гаргагч бүр журмын 2.1, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, 7.2 дахь хэсэгт заасан оролцогчоор бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгасан.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах 20 иргэнийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээр тогтлоо. Үүнд:
1.Далхжавын Жамъяндагва
2.Лхагвасүрэнгийн Галбаатар
3.Галбадрахын Ууганбаатар
4.Хишгээгийн Цэцгээ
5.Бадамсамбуугийн Болорсайхан
6.Батзэвэгийн Энхболд
7.Тогоохүүгийн Ихтамир
8.Батчулууны Хишигсайхан
9.Цогтоогийн Үүрцайх
10.Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян
11.Гадинбуугийн Наранбаатар
12.Цээхээгийн Адъяахишиг
13.Даваагийн Ганбаяр
14.Даньхүүгийн Баянбилэг
15.Дондовдоржийн Гэрэл
16.Доржийн Ёндонжамц
17.Бираагийн Одонгэрэл
18.Дондовын Батсайхан
19.Доноровын Цогтбаатар
20.Чулуунбатын Ханддулам
Facebook
Twitter
Youtube


“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.06
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв
Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол

Сэтгэгдэл бичих