Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 603 хүнд холбогдох 286 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 4 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Тодруулбал, шүүхээс уг 4 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 2 жилийн хугацаагаар хорих ял болон 2.7-6 сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:
Н.Т нь “М...” ХХК, “З...” ХХК, , “М...” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн бараа материалын нийт 17 удаагийн гаалийн мэдүүлэгт зөрчилгүй мэтээр хяналт шалгалт хийлгэж, давуу байдал бий болгох зорилгоор Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-д 2026 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр арилжааны банкин дахь бусдын дансаар дамжуулан 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Н.Т-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө
АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв
Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна

Сэтгэгдэл бичих