Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй


11-р сарын 12
15 цаг 32 минут

 

     Малайзын шүүхэд Монгол Улсын иргэн С.Шаарийбуу гуайн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан Г.Занданшатар Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр энэ хэрэг дээр Монгол Улсын Засгийн газрын тусгай элчээр ажиллаж байгаа юм. Г.Занданшатар хэвлэлийн бага хурлын үеэр Монголын тал 20 жилийн дараа Малайзын талд шаардлага хүргүүлж, "Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэлснийг мэдэгдлээ. Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа би С.Шаарийбуу гуайтай анх уулзсан. Охиныхоо төлөө итгэл, найдвар тээсэн тэр харцыг нь би одоо ч мартдаггүй. УИХ-ын даргаар ажиллахдаа охиных нь хэргийн асуудлыг Малайзын парламентын удирдлагад тавьж, Ерөнхий сайдаар ажиллахдаа Засгийн газрын ажлын хэсэг байгуулсан. Хорин жил өнгөрлөө. Ш.Алтантуяа агсны ээж шударга ёс тогтохыг үзэж амжилгүй бурхан болсон. Бага хүү нь ээжийгээ хүлээсээр 15 насандаа тэнгэрт одсон. Өнөөдөр аав нь “Уучлаарай” гэх үгийг ч сонсолгүй өтөлж явна. Өөр ямар ч эцэг эх үрээ, ямар ч хүүхэд ээжийгээ алдаж, ийм зовлон туулах ёсгүй. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэх цаг болсон. Өнөөдөр Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын байр суурь, Малайзын талд тавьсан дөрвөн хүсэлтийг танилцууллаа.

Манай улсын Гадаад харилцааны яам Бангкок, Бээжинд суугаа Малайзын Элчин сайд нарт демарш хүргүүлсэн. Демарш гэдэг нь улсынхаа албан ёсны байр суурь, хүсэлтийг нөгөө улсын Засгийн газарт дипломат шугамаар уламжлахыг хэлдэг.

Бид дараахь дөрвөн асуудлыг тавьж байна.

  1. Монгол Улсын иргэн С.Шаарийбуугийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, холбогдох иргэний нэхэмжлэлийг улс төрийн болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс ангид, баримтад тулгуурлан шударга, ил тод шийдвэрлэх.
  2. Австралид байгаа Сирул Азхар Умараас иргэний хэрэгт мэдүүлэг авах хууль ёсны боломжийг бүрдүүлж, түүнийг Малайзад хууль ёсоор шилжүүлэн өгөх асуудлаар Малайз, Австралийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх.
  3. Шинээр илэрсэн болон өмнө нь шалгаагүй нотлох баримтыг хуульд нийцүүлэн шуурхай шалгаж, гэр бүлд өмгөөлөгчдөөр нь дамжуулан мэдээлэх.
  4. Шүүх ажиллагаа болон тавьсан хүсэлт бүрийн талаар Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор бичгээр хариу өгөх.

 Бид Малайзын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэж буй. Монгол Улс хэнийг ч цаазаар авахуулахыг хүсэхгүй. Сирулыг буцаах аливаа тохиролцоо хоёр улсын хуульд нийцэж, цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх бодит баталгаатай байх ёстой.

 Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө дипломат болон хууль ёсны бүх сувгаар тууштай ажиллаж, тавьсан хүсэлтүүдийнхээ хариуг нэхэх болно.

 Мөн хувийн санаачилгаар Малайз, Австралийн Засгийн газарт хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ. Энэ гэр бүлийн үнэнийг мэдэх, шударга ёсыг хүртэх эрхийн төлөө уриалгад нэгдэж, гарын үсгээ зурж, түгээхийг та бүхнээс хүсье.

 Гарын үсэг зурж нэгдэх: https://c.org/mPw5qkjwhz" гэлээ.

Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй25 минут 44 секундын өмнөУлсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна1 цаг 35 минутын өмнөХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна3 цаг 8 минутын өмнөГаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов3 цаг 11 минутын өмнөБаян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ3 цаг 20 минутын өмнөХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов5 цаг 37 минутын өмнөЧингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө5 цаг 40 минутын өмнө“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо6 цаг 6 минутын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав6 цаг 10 минутын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав6 цаг 43 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!6 цаг 48 минутын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.