УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав


11-р сарын 12
16 цаг 21 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.12/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг тус улсын талаас тэргүүлж буй эрхэмтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

0-02-08-a36cf50bd7e78e1aa04630e90bb2126a948bfd3769157639877109a58d4d97b4_22a00c08667.jpg

Мөн тэрбээр, өнгөрсөн намар тус улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших анхны өндөр түвшний айлчлал байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ. Улмаар тус улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга ирэх жил албан ёсны айлчлал хийхээр болсноо дурдаад, энэ хүрээнд Вьетнам Улсын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болоод буй шинжлэх ухаан, технологи, инновац, дижитал болон ногоон шилжилтийн бодит ололт амжилттай танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцоно гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

0-02-08-c1f0c72ed2e09a1aeb995cb9e74c090d00977db466d61bc1ff91b04b9edfb2f6_22a00c61124.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол, Вьетнам Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Харин Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа тус улсын Зэвсэгт хүчинд мах нийлүүлэх, эргээд чанартай, хямд цагаан будаа авах ажлыг амжилттай хэрэгжүүлснийг дуулгав. Мөн монголчууд тус улсад олноор зорчих болсонтой адил Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэн вьетнамчууд зорин ирэх, зорчих урсгалыг хоёр болгоход хамтран ажиллах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолж байлаа.

0-02-08-9f9489c484b25818678226e526c380871e2d64ef743dd03f724ad5bd9597d6f5_22a00c1925b.jpg

Хоёр талын худалдааны эргэлт одоогоор 100 сая ам. долларт хүрээд байгааг Улсын Их Хурлын дарга тодотгоод, тус улсын аж үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркууд байгуулан бараа, бүтээгдэхүүнээ амжилттайгаар экспортолж буй туршлагад тулгуурлан хөдөө аж ахуйн салбар, ялангуяа газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, экспортлох асуудалд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүслээ.

0-02-08-89ef7a80bb44a3e379f99a06f5687c3b663c1efab3c5972a16c680078dc9f821_22a00c379a4.jpg

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг, цаг зав гарган хүлээн авч уулзсанд Монгол Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны мэндчилгээг уламжлав.

Тэрбээр хоёр улсын хооронд тогтоосон өнө эртний найрсаг харилцааг эрчимжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа ажил хэрэг болгоход онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэсэн. Түүнчлэн хоёр улсын парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

0-02-08-562f3109672116c0e30e845e129e70a0d56951fc111540fe75fdbf1429974ef8_22a00c3340a.jpg

Ноён Чинь Вьет Хунг хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулахад дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулах, ялангуяа тээвэр логистикийн асуудлыг сайжруулахад Улсын Их Хурлын даргын хувьд үргэлжлүүлэн анхаарал тавин дэмжиж ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлэв.

0-02-08-f3bbfee0bb8caea4d27b5f800c0ea412aebfb30731f1e415ba57b2db89eb9343_22a00c1a7f4.jpg

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ10 минут 59 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав18 минут 23 секундын өмнөГ.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй1 цаг 8 минутын өмнөУлсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна2 цаг 17 минутын өмнөХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна3 цаг 51 минутын өмнөГаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов3 цаг 54 минутын өмнөБаян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ4 цаг 2 минутын өмнөХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов6 цаг 19 минутын өмнөЧингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө6 цаг 22 минутын өмнө“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо6 цаг 48 минутын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав6 цаг 53 минутын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав7 цаг 25 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!7 цаг 30 минутын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.