Сэрэмжлүүлэх мэдээ: 13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор их цас орно.
13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
Арваннэгдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. 13-ны өдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 3-8 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.
Арваннэгдүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-14-нд шилжих шөнө Увсын баруун, Баян-Өлгий, Завхан, Архангай, Булганы зарим, Төв, Хэнтийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд сумдын нутгаар 0.1-8.0 мм нойтон цас, цас орж, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Завханы зүүн, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Ховд, Говь-Алтайн ихэнх сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангайн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-3.0 мм, 16-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дундговийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим сумдын нутгаар, 17-нд Төв, Сэлэнгэ, Дорноговийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө
АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв
Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна

Сэтгэгдэл бичих