“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна


11-р сарын 13
9 цаг 36 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “УБТЗ” ХНН-ийн 16 мянга гаруй төмөр замчин, ажилтан, албан хаагч, 6 мянга орчим ахмадын төлөөлөлтэй уулзав.

Ази, Европыг холбосон олон улсын тээвэр логистикийн сүлжээнд онцгой хувь нэмэр оруулж, эдийн засгийн хөдөлгөгч хүч, улс орны хөгжил дэвшлийн хурдасгуур болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар “УБТЗ” ХНН-ийн ажилтан, албан хаагчид, төмөр замчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн жил эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэнд “УБТЗ” ХНН-ийн хамт олны хувь нэмэр асар их байсныг тэмдэглэлээ.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа зэргийн талаар товч танилцуулав.

Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх “УБТЗ” ХНН-ийн өмнө тулгамдаад байсан Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 83,7 тэрбум төгрөгийн өрийг тэглэх,  Нийгэмлэгийн дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, тээврийн тарифыг алдагдалгүй болгох зэрэгт онцгой анхаарч, шийдвэрлэснийг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэллээ.

Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын төмөр замын төв шугамыг шинэчлэх асуудлыг төрийн тэргүүн нарын түвшинд ярилцаж тохирсон нь тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлснийг тэмдэглэв.

“УБТЗ” ХНН улсын хэмжээнд төмөр замаар тээвэрлэж байгаа нийт ачааны 70 орчим хувийг дангаараа тээвэрлэдэг.

Тухайлбал импортын нефтийн бүтээгдэхүүний 100 орчим хувь, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотын Дулааны цахилгаан станцуудын нүүрс, “Тавантолгой түлш” компанийн гол түүхий эд болох мидлингийг 100 хувь, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 85 орчим хувийг тээвэрлэж байгаа юм.

Ялангуяа нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь бусад ачаанаас 2-3 дахин хурдан тээвэрлэж байна.

Төмөр замчид өнгөрсөн онд 33,7 сая тн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоосон бол энэ жил 2 сая орчим тн илүү ачаа тээвэрлэх төлөв гарчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Замын-Үүдийн “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглалтад оруулж байсан.

2016 онд жилд дөнгөж 19 мянга орчим чингэлэгтэй ачаа дамжин өнгөрч байсан бол энэ оны эхний 10 сард 400 мянгад хүрээд байна. “Бүс нутгийн логистикийн төв” нийт чингэлэгтэй ачааны 70 хувийг   шилжүүлэн ачжээ.

“УБТЗ” ХНН-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 4 сая мод тарьж, ургуулах амлалтаа үе шаттай хэрэгжүүлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна25 минут 9 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан32 минут 22 секундын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.