Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна


11-р сарын 13
10 цаг 19 минут

     Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” (World Diabetes Day) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан  Диабет судлаач Г.Жаргалсайхантай ярилцлаа.

-Чихрийн шижин буюу диабет гэж ямар өвчин болохыг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу. Хүний цусан дахь сахарын хэмжээ хэвийн үедээ хэд байх ёстой вэ?

-Чихрийн шижин өвчнийг олон улсын нэршлээр диабет гэж нэрлэдэг. Ерөнхийдөө хүний цусан дахь сахарын хэмжээтэй холбоотой өвчин юм. Хүн бүрийн цусанд сахар байдаг. Сахар буюу глюкоз нь нүүрс усны хамгийн энгийн хэлбэр. Эрүүл хүний цусан дахь сахарын хэмжээ 3-5.5 ммоль/л орчим байдаг. Харин хоол идсэнээс хойш 1:30-2:00 цагийн дараа 7.8 ммоль/л орчим болж нэмэгддэг.

Энгийн хүн хоол идсэний дараа сахарын хэмжээ нэмэгдэж, хэсэг хугацааны дараа буцаад хэвийн хэмжээндээ ордог. Харин чихрийн шижинтэй хүний цусан дахь сахарын хэмжээ 9, 10, 11, 12, цаашлаад 20, 30 хүртэл нэмэгдэх тохиолдол бий. Сахраа хянахгүй удаан явж хүндрүүлбэл бүх судсыг гэмтээдэг.

-Чихрийн шижин өвчин хүндэрснээр хүний биед ямар сөрөг нөлөөллүүд бий болох вэ? 

-Чихрийн шижингийн хүндрэл гэдэг нь үндсэндээ судасны гэмтэл юм. Цусан дахь сахарын хэмжээ өндөр байх нь өөрөө үрэвсүүлэх, хоруу чанартай нөлөө үзүүлдэг. Үүний улмаас хүний бүх эрхтэн, эд эсийг тэжээдэг судас гэмтэнэ. Чихрийн шижингийн хүндрэлүүд үүсдэг. Мөн мартамхай болох, хараа муудах, нүд бүрэлзэх, бөөр өвдөх, шөнө олон удаа шээх, хөл өвдөх, гишгэж чадахгүй болтлоо зовуурилах зэрэг шинж илэрч болно. Мөн шарх удаан эдгэрдэг. Энэ бүхэн чихрийн шижингийн хүндрэл юм. Ийм аюултай учраас сахарын хэмжээг хүндрэл үүсэхгүй түвшинд барьж сурах хэрэгтэй.

-Цусан дахь сахарын хэмжээ хэт ихсэх эсвэл хэт буурах нь чихрийн шижин үүсэж байна гэсэн үг үү?

-Сахарын хэмжээ ихэссэн хүн болгон чихрийн шижингийн сонгодог хэлбэртэй байдаггүй. Жишээлбэл, илүүдэл жинтэй, таргалалттай хүний нойр булчирхайгаас ялгарч байгаа инсулины хэмжээ хэвийн хэмжээнээсээ хэт өндөр байх тохиолдол бий.

Үүнийг инсулины дөжрөл буюу инсулины тэсвэржилт гэж нэрлэдэг. Хүний эд эсэд цусанд байгаа глюкозыг нэвтрүүлдэг рецептор гэж бий. Энэ нь хэвийн ажиллахаа больсноор цусан дахь сахар өндөр хэвээр байдаг. Үүний зэрэгцээ нойр булчирхай их хэмжээний инсулин тогтмол ялгаруулж, ачааллаа хэтрүүлсээр байгаад үйл ажиллагаа нь аажмаар мууддаг. Ингээд жинхэнэ чихрийн шижин үүсэж эхэлдэг.

Гэхдээ инсулины тэсвэржилттэй үед нь зөв арга хэмжээ авч, энэ чиглэлээр мэдлэгтэй хүнээр удирдуулж чадвал эргээд эрүүл хүнийх шиг хэвийн байдалд орох бүрэн боломжтой. Бид эрүүл мэндийн мэдлэг муутайгаас болж энэ байдлаа даамжруулж, урьдал үеэс чихрийн шижин рүү шилжүүлчихдэг. Ингээд насан туршдаа хянах шаардлагатай өвчний ангилалд ордог юм.

- Чихрийн шижин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Хүн өөрөө анзаарах боломжтой юу?

- Ерөнхийдөө чихрийн шижинтэй холбоотой шинж тэмдэг илэрч эхлэхэд таргалалт, бүсэлхийн тойрог томрох зэрэг өөрчлөлт ажиглагддаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй илүүдэл жинтэй болж, хөдөлгөөн удааширна. Мөн залхуу болж, хөдөлгөөн хийх хүсэлгүй болдог. Биеийн зарим хэсэгт арьсан дээр жижиг товруу, гүврүү мэт зүйлс үүсэх тохиолдол бий. Эдгээр өөрчлөлт аажмаар илэрдэг учраас хүмүүс тэр бүр анзаардаггүй. 

-Цусан дахь сахарын хэмжээгээ хэрхэн хянаж, хэвийн хэмжээнд барих вэ?

-Чихрийн шижин нэгэнт үүссэн бол насан туршдаа хянах шаардлагатай өвчин болдог. Тиймээс хүн өөрийгөө тогтмол хянаж байх ёстой. Өөрийгөө хянахаас өөр аврал байхгүй. Тиймээс манай компани монголд сахарын хэмжээг тогтмол хянах. Linx төхөөрөмжийг 2021 оноос нэвтрүүлсэн. Хүмүүс сахар хянах системийг биедээ нааж гар утсандаа Linx апплекейшнийг татаж холбон хэрэглэнэ.

Ингэхдээ нэг удаагийн хэрэглээ 15 хоног бөгөөд 150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тухайн систем минут тутамд сахарыг хэмжиж гар утсанд нь мэдээлнэ. Өдөрт 1440 удаа хэмжинэ. Энэ бол сахар нь өндөр бүх хүнд сахарынхаа учрыг олох алтан боломж юм. Биед ямар нэг сөрөг нөлөөгүй бас тээргүй. 

- Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд дэлхий нийтээр “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Тэгвэл танай байгууллага энэ хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Инсулин дааврыг нээсэн эрдэмтэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг тохиолдуулан ДЭМБ болон олон улсын чихрийн шижингийн холбооноос анх 1991 онд энэ өдрийг санаачлан тэмдэглэж эхэлсэн.

Манай байгууллага “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд “Сахартай хүмүүсийн групп”-ын гишүүд болон нийт иргэддээ зориулж арваннэгдүгээр сарын 13, 14-нд өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр манай бүх бүтээгдэхүүн 10-40 хувь хүртэл хямдарна. Манай эмчийн үнэгүй зөвлөгөө, азын хүрд зэрэг олон хөтөлбөрийг бэлдээд байгаа. Цагийн хуваарийн хувьд 10:00-18:00 цагт болно.

-Стресс чихрийн шижин үүсэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

- Өнөөгийн нийгэмд хүн бүр л амьдралаа авч явах гэж хичээж байна. Орлого, зарлага, цалин, бизнес гээд хүнийг стрессдүүлэх зүйл олон байна.

Бид стресс ихтэй нийгэмд амьдарч байгаа учраас стресс өөрөө бас нэг том аюул болдог. Хүн стрессээ хэрхэн тайлдаг вэ гэхээр, амттан их идэх нь түгээмэл. Амттан идэхэд аз жаргалын даавар болох дофамин, эндорфин болон бусад дааврууд ялгардаг. Тиймээс стресс ихтэй хүн амттан, бялуу зэрэг зүйл их идэх хандлагатай болдог. Үүний улмаас таргалалт үүсэж эхэлдэг.

Амттан их хэрэглэх нь инсулины хэмжээг нэмэгдүүлж, инсулины тэсвэржилтийг бий болгоход нөлөөлдөг. Ингээд таргалалт, инсулины тэсвэржилт, стресс зэрэг хүчин зүйлс нийлж, чихрийн шижин үүсэх нөхцөл бүрддэг.

-Стрессээс гадна чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг ямар шалтгаанууд байдаг вэ?

-Илүүдэл жин, таргалалтаас гадна нойр булчирхайн гэмтэл ч нөлөөлнө. Нойр булчирхайн үрэвсэлтэй байх, нойр булчирхайгаа авахуулах зэрэг тохиолдолд чихрийн шижин үүсэх эрсдэлтэй.

Нойр булчирхай гэмтэх олон шалтгаан бий. Хүн өвдөх, халдвар авах зэргээс шалтгаалан нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж болно. Ингэснээр инсулин ялгаруулах үйл ажиллагаа доголдож, сахарын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

-Чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлж, өөрийгөө хамгаалах вэ?

-Чихрийн шижин нэгэнт үүссэн бол өөрөө өөрийгөө хянах хэрэгтэй. Хүн насан туршдаа хажууд нь байж, өглөө бүр сахарыг нь хэмжиж, анхааруулж байх эмчтэй байна гэж байхгүй. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, сахарын хэмжээгээ тогтмол хянаж сурах нь хамгийн чухал юм.

 

Сахартай хүмүүсийн групп

Ч.БЯМБАА 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна14 минут 26 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна20 минут 30 секундын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа24 минут 16 секундын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна57 минут 17 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 5 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.