Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа


11-р сарын 13
10 цаг 40 минут

      Монгол Улсын Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) дарга Б.Батцэцэг 2026 оны 11 дүгээр сарын 12-нд Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын (COP31) Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлтэд үг хэлж, Улаанбаатарын хурлын гол шийдвэр, үр дүн болон цаашдын зорилтыг танилцуулав. Энэ онд Риогийн гурван конвенц буюу цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн Талуудын бага хурлууд Улаанбаатар, Ереван, Анталья хотноо болж байна. Энэ хүрээнд Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлтийг харилцан уялдаатай шийдвэрлэх байр сууриа дэлхийн удирдагчдад хүргэлээ.

Б.Батцэцэг сайд газар, биологийн олон янз байдал, уур амьсгал нь салшгүй холбоотой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтын амжилт нь экосистемийг нөхөн сэргээх, байгаль хамгаалах, газрыг тогтвортой ашиглах бодит үйл ажиллагаанаас хамааралтай болохыг онцлов.

Мөн “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болсон COP17 бага хурал нь улс орнуудын амлалтыг бодит ажил, түншлэл, хөрөнгө оруулалт болгоход чиглэснийг тэмдэглэж, хэлэлцээний явцад талууд олон талт хамтын ажиллагааны төлөөх эрмэлзлээ бататган, Улаанбаатарын тунхаглал болон газрын асуудлаарх дэлхий нийтийн үйл ажиллагааг урагшлуулах 34 шийдвэр баталсныг танилцуулав. Хурлын бодит үр дүнгээс дурдвал, бэлчээр, малчин иргэдийг байгаль орчны асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны төвд авчирсан Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 45 төсөлд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт төвлөрүүлсэн байна. Түүнчлэн 23 улсад газар нөхөн сэргээх, ган, зудыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн ажлыг урагшлуулжээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, Люксембургийн хамтран боловсруулсан ганд тэсвэрлэх чадавхыг дэмжих хөрөнгө оруулалтын шинэ механизм нь 400 сая хүртэлх ам.доллар татан төвлөрүүлэх зорилготой. Монгол Улс зохион байгуулагч орны хувиар бэлчээрийн тогтвортой менежмент, ус, газрын нэгдсэн менежмент, тогтвортой дэд бүтцэд байгальд түшиглэсэн шийдэл нэвтрүүлэхэд чиглэсэн “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” буюу Steppe Action Agenda эхлүүлснийг сайд онцоллоо. Мөн COP17-ын үеэр хөдөөгийн малчид болон орон нутгийн иргэдийн бүлгүүдийн албан ёсны уулзалтыг анх удаа зохион байгуулж, олон улсын шийдвэр гаргах үйл явцад газартай амьдрал, ахуй нь хамгийн ойр холбоотой иргэдийг оролцуулж, тэдний дуу хоолойг олон улсын тавцанд хүргэсэн байна.

 Сайд Б.Батцэцэг Улаанбаатар, Ереван, Антальягийн хурлуудын үр дүнг үндэсний бодлого, төсөв, хөрөнгө оруулалтад тусгаж, газар дээр нь хэмжиж болохуйц өөрчлөлт болгох нь цаашдын гол зорилт болохыг тэмдэглэв. Энэ хүрээнд Риогийн гурван конвенцын хамтын ажиллагааг эрчимжүүлэх COP31-ийг даргалагч талын “Rio Synergies Group for Action” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

 Тэрээр дэлхий нийт эдгээр хурлыг зөвхөн цуврал уулзалт гэлтгүй, илүү эрхэм зорилго, эв нэгдэл, шийдэмгий үйл ажиллагааны эхлэл болгох ёстой гэдгийг онцолж, газар нутгаа сэргээх, байгалиа хамгаалах, уур амьсгалаа тогтворжуулах үйл хэргийг хойч үеийнхээ ирээдүйн төлөө хамтран урагшлуулахыг уриалав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 минут 29 секундын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна32 минут 20 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна38 минут 24 секундын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа42 минут 10 секундын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 23 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.