Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой


11-р сарын 13
11 цаг 04 минут

    - НОГДОЛ АШИГ ОЛГОХ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ҮЕД ОЮУ ТОЛГОЙН ҮНДСЭН ГЭРЭЭНҮҮДИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЭН ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ -

Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, профессор, Э.Бямбажавтай Оюу толгойн асуудлаар ярилцлаа.

-Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд, мөн эдийн засгийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс судалдаг судлаач хүний хувьд ногдол ашиг авна гэж байгаа Оюу толгойн асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Нөгөөтэйгүүр Оюу толгойн гэрээг сайжруулахаар олон ч ажлын хэсэг гарч ажиллалаа шүү дээ...?

-засгийн газар рио тинтотой урьд онуудад хэлэлцээ хийж тохиролцсон асуудлаа албан бичгээр баталгаажуулж ирсэн. харин энэ удаад буюу 17 жилийн дараа одоо мөрдөж буй гэрээнд анх удаа өөрчлөлт оруулж зарим заалтыг, тухайлбал менежментийн зардал болон зээлийн хүүг бууруулах асуудлыг шинэчилж чадсан нь талууд гэрээнд өөрчлөлт оруулж, тохироо хийж болдгийг харууллаа. энэ нь олон жил Монголын талаас тавьсан саналыг зөвхөн тохиролцоо нэрээр албан бичиг солилцож, гол зарчмын асуудлаарх гэрээний заалтыг өөрчилж чадаагүй байсан гэрээг өөрчилсөн сайн жишээ. 2019-2021 онд талууд Оюу толгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн нэмэгдүүлэх, Дубайн гэрээг цуцлах, төслийн зээлийн өрийг тэглэх, цаашид үйл ажиллагааг илүү ил тод болгох зэрэг асуудлаар хэлэлцээ хийсэн. эдгээр хэлэлцээний үр дүнд рио тинто группийн гүйцэтгэх захирал Якоб стаусхолм, туркойз хилл ресурс компанийн гүйцэтгэх захирал стив тибоу нар 2021 оны арваннэгдүгээр сарын 13-нд Монголын талд албан бичиг ирүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ баталгаажуулсан юм. үүнд Монголын 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр цаашид 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, ногдол ашиг хуваах хугацаа наашилна. дубайн гэрээ гэх “санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж, дуусгавар болгох. гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацааны зардлыг рио тинто 100 хувь хариуцаж, оюу толгой ххК-д нэмэлт өр үүсгэхгүй байх. толгой ийн засаглал болон төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч зардлыг толгой ххК төлөх, төслийн байгаль орчин, нийгэм засаглалыг сайжруулахаар хамтарч ажиллах зэрэг асуудлыг албан бичигтээ бичсэн байдаг.

Энэ албан бичгийн хэрэгжилт өнөөдөр бодитой биелж байгаа юу?

-Тэрхүү албан бичигт бичсэн зүйлсээс “Цаашид 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, ногдол ашгийн хугацаа наашлах, гүний уурхайтай холбоотой нэмэлт өр үүсэхгүй байх, засаглалыг сайжруулах талаар Рио тинтогийн бичсэн зүйлс, заалтын хэрэгжилт бараг байхгүй байна. Зээл, хүүгийн өр гэхэд одоо 22 тэрбум ам.доллараас аль хэдийнэ даваад байна. Мөн Дубайн гэрээг цуцлахаар шийдсэн боловч түүний заалт Оюу толгой ХХК -ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжсээр байгааг шүүмжилсээр байна. Харин 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн нь чухал шийдвэр болсон.

-Ногдол ашгийг тараах асуудал нийгмийн анхааралд байгаа. Уг асуудлыг албажуулсан гэрээ хийгдээгүй гэдэг шүүмжлэл байна. Үүнд та ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Өнөөгийн байдлаар гэрээ үргэлжилж, ногдол ашиг 2027 оноос буюу 2026 оны үйл ажиллаагааны ашгаас олгох зарчмын тохиролцоо хийж, энэ дагуу Монгол Улсын төсөвт 2027 онд гурван их наяд төгрөгийн орлого ногдол ашгаар орохоор төлөвлөсөн. Ер нь анх удаа ногдол ашиг төлөхийг Рио тинто зөвшөөрснийг бид сайшаах учиртай. Ногдол ашиг хувьцаа эзэмшигч зөвшөөрч амласнаар бус, аж ахуйн компанийн үйлдвэрлэлийн үр дүнгээр зэсийн баяжмал, алт бусад бүтээгдэхүүн экспортолсон орлого нь олборлох зардлаас нь илүү гарсан ашгийн хэмжээгээр тайлан тэнцлээр тодорхойлогддог. Тэгэхээр 2026 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10 орчим их наяд төгрөгийн цэвэр ашигтай гарахаар байгааг Рио тинто амлаж. Миний тооцооллоор бол 20 орчим их наяд төгрөгийн цэвэр ашиг байх ёстой. Нөгөөтэйгүүр, санхүүгийн тайлангаар зэсийн баяжмалын борлуулалтын орлого болон үйлдвэрлэлийн зардлын зөрүүгээр тодорхойлогдох ашгийг ямар аргачлал, тогтолцоогоор тооцох асуудал нь Оюу толгойн одоогийн гэрээний нөхцөлөөр шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд туссан шударга бус нөхцөл, тэр дундаа “нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийн хүрээнд борлуулалтын орлого Оюу толгой компанийн дансанд ам.доллар болон төгрөгөөр бүрэн төвлөрдөггүй. Үүний зэрэгцээ зэсийн баяжмал үйлдвэрлэх зардлыг үндэстэн дамнасан корпорациудын ашигладаг аргачлалаар өсгөн тооцдог тогтолцоо үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ борлуулалтын орлогыг компанийн дансанд бүрэн төвлөрүүлэхгүй, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэн тооцож байгаа нөхцөлд санхүүгийн бодит тайлан, тэнцэл гаргах, улмаар ашигтай ажилласан үр дүн тайлагнах боломжгүй юм. Иймд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж, орлого, зардал, ашгийг бодитой, шударга тооцох тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

-Оюу толгойн гэрээг өөрчлөх шаардлагатай гэж та үзэж байна. Юуны өмнө одоогийн гэрээний санхүүжилтийн тогтолцоонд ямар асуудал байна вэ?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9-13 дугаар зүйлд Оюу толгой компанийн санхүүжилтийн асуудлыг зохицуулахдаа компанид шаардлагатай мөнгөн хөрөнгийг хувь нийлүүлэгчид эзэмшлийн хувь хэмжээгээрээ гаргах, шаардлагатай тохиолдолд өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэхээр заасан. Ингэхдээ зээлийн хэмжээ, хүү болон санхүүжилтийн нөхцөлийг тогтоох асуудалд Монголын талын оролцоо, эрх мэдэл үндсэндээ байхгүй. Тухайлбал, зээлийн хүүг 9-12 хувиар тогтоож, улирал тутам хүүгээс хүү тооцохын зэрэгцээ АНУ-ын хэрэглээний үнийн индексийн өсөлтөөр нэмэгдүүлэн тооцох нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмал олборлож, экспортын орлого олдог аж ахуйн нэгж өөрийн орлогоор үйлдвэрлэлээ санхүүжүүлэх бус, хувь нийлүүлэгчдээс дахин дахин зээл авах тогтолцоонд орсон. Үүний улмаас Монголын талын өр, хүүгийн төлбөр улам нэмэгдэх нөхцөл бүрдсэн. Иймд өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэх заалтуудыг гэрээнээс хасаж, өмнө нь үүссэн зээлийн өр төлбөрийг ч дахин авч үзэх шаардлагатай.

-Зээлийн өр нэмэгдэхэд нөлөөлж буй өөр ямар зохицуулалт байна вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээний 2.31.1-д Рио тинто оруулсан хөрөнгө оруулалтаасаа гурав дахин их хэмжээний зээл авах, 2.31.2-т уг зээлийн хүүг татвар ногдох орлогоос хасаж тооцох, 2.31.3-т Рио тинтогийн хамааралтай болон хамааралгүй этгээдэд төлөх зээлийг Оюу толгой компанийн өртэй нэгтгэн тооцох нөхцөл тусгасан. Ингэснээр Монголын талын 34 хувьд ногдох өр төлбөр ч нэмэгдэх боломжтой болсон. Хөрөнгө оруулалтаас гурав дахин их зээл авч, түүний хүүг татвар ногдох орлогоос хасаж тооцох нь Монгол Улсад төлөх татварыг бууруулах нэг арга болж байна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгээр дамжуулан өр төлбөрийг өсгөхөөс гадна татварын орлогыг багасгах нөхцөл гэрээнд бүрдсэн гэж үзэж байна.

-Оюу толгой компанийн борлуулалтын орлого Монголд төвлөрөхгүй байгаа асуудлыг та хөндсөн. Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээний 1.4, 9.10 дугаар заалтаар бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогыг гадаадад хадгалах, чөлөөтэй зарцуулах эрхийг Рио тинтод олгосон. Мөн 9.4 дүгээр заалтаар Рио тинто гадаадын арилжааны банкуудад данс нээж, олон улсын гүйлгээг чөлөөтэй хийх эрхтэй байхаар зохицуулсан. Гэтэл Оюу толгой бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, зэсийн баяжмал олборлон экспортолж байгаа аж ахуйн нэгж. Түүний борлуулалтын орлого үйлдвэрлэлийн өдөр тутмын зардал, үйл ажиллагааны санхүүжилтэд зарцуулагдах ёстой. Гэвч орлогоо гадаадад төвлөрүүлж, зарцуулах эрхийг зөвхөн нэг талд олгосон нь Монголын 34 хувийн эзэмшигчийн эрх ашгийг хязгаарласан зохицуулалт болсон. Иймд эдгээр заалтыг өөрчилж, Оюу толгой компанийн борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулан Монгол Улсад төвлөрүүлдэг, орлогоороо үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох шаардлагатай.

-Татварын зохицуулалтын хувьд ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын тогтворжуулалтын хугацааг 30+20+20 буюу нийт 70 жилээр тогтоосон. Үүнийг 20-25 жилээс хэтрүүлэхгүй байх нь зүйтэй. Олон улсын жишигт үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор татварын тогтворжуулалтыг харьцангуй богино хугацаанд хэрэглэх туршлага бий. Түүнчлэн онцгой албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг тогтворжуулахаар заасныг өөрчлөх хэрэгтэй. Эдгээр нь тухайн улсын татварын бодлого, хяналт зохицуулалттай холбоотой учраас олон арван жил өөрчлөх боломжгүй болгох нь үндэслэлгүй. Мөн зэсийн эцсийн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн заалтыг хасах шаардлагатай. Оюу толгойн ордоос зэсээс гадна алт зэрэг ашигт малтмал олборлож байгаа учраас тэдгээрийг татварын хөнгөлөлтөд хамруулах нь Монголын эрх ашигт нийцэхгүй.

-Татвар ногдох орлогоос хасаж тооцох зардлуудын талаар ямар асуудал байна вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд ус, газар, эрчим хүч, авто замын ашиглалт, менежментийн үйлчилгээ, урсгал засвар үйлчилгээ, импортолсон болон борлуулсан бараа, ажил, үйлчилгээний НӨАТ, уурхайн хаалтын зардал зэрэг олон зардлыг татвар ногдох орлогоос хасахаар заасан. Эдгээрийг Оюу толгой компани өөрөө төлж байгаа мэт боловч дараа нь татвар ногдох орлогоос хасаж тооцдог. Ингэснээр ус, газар, зам зэрэг Монголын төрөөс олгож буй нөөц, үйлчилгээг зохих төлбөргүй ашиглахын зэрэгцээ Монгол Улсад төлөх татварын хэмжээг бууруулах нөхцөл бүрдэж байна. Иймд эдгээр хөнгөлөлт, суутгалын зохицуулалтыг эргэн харж, Монголын талд ногдох татварын орлогыг бодитоор бүрдүүлэх шаардлагатай юм.

-Оюу толгой компанийн удирдлага, шийдвэр гаргах тогтолцоонд Монголын талын оролцоо ямар хэмжээнд байна вэ?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээний 8.8 дугаар заалтаар ТУЗ-ийн шийдвэрийг хуралд оролцож буй гишүүдийн олонхын саналаар гаргахаар заасан. ТУЗ есөн гишүүнтэй бөгөөд үүнээс Монголын төрийн өмчит компанийн төлөөлөл гурав, нөгөө талын төлөөлөл зургаан гишүүн байна. Ийм бүтэцтэй нөхцөлд олонхийн саналаар шийдвэр гаргах нь Рио тинто болон түүний талын төлөөлөгчдийн саналаар асуудлыг шийдэх боломж олгож байна. Мөн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг ч олонхын саналаар гаргахаар зохицуулсан нь Монголын 34 хувийн эзэмшигчийн шийдвэр гаргах эрхийг хязгаарлаж байгаа юм. Иймд компанийн стратеги, санхүүжилт, хөрөнгө оруулалт зэрэг амин чухал асуудлыг хоёр талын зөвшөөрлөөр шийдвэрлэдэг болгох шаардлагатай. ТУЗ-ийн аливаа шийдвэрт хоёр талын төлөөлөл заавал зөвшөөрсөн байх зарчим үйлчлэх ёстой.

-Олон хүн асуудаг. Таны хувьд Эрдэнэт үйлдвэртэй харьцуулбал Оюу толгой компанийн алдагдалтай ажиллаж буй шалтгаан юунд байна вэ?

-Оюу толгой компани 17 жил алдагдалтай ажилласан. Гэтэл ил уурхайгаас зэсийн баяжмал олборлож, ижил зах зээлд борлуулдаг Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаж байна. Мэдээж хоёр уурхайн геологи, технологийн нөхцөлд ялгаа бий. Гэхдээ Оюу толгой олон жил алдагдалтай ажиллаж, Монголын тал ногдол ашиг хүртэхгүй байгаа гол шалтгааныг зөвхөн уул уурхайн нөхцөлтэй холбон тайлбарлаж болохгүй. Гэрээний санхүүжилт, зардал, татвар, удирдлагын зохицуулалттай шууд холбоотой гэж үзэж байна. Иймээс Оюу толгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэхдээ Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны зарчим, туршлагыг судалж, өнөөгийн нөхцөлд нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Юуны өмнө Монголын талын өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх, үндэслэлгүй өндөр хүүтэй зээлийн тогтолцоог зогсоох, өмнө үүссэн өр төлбөрийг бодитоор шийдвэрлэх шаардлагатай. Мөн борлуулалтын орлогыг Монголд төвлөрүүлж, үйлдвэрлэлийн зардал, санхүүжилтийг ил тод болгох, татварын хөнгөлөлт, суутгалуудыг эргэн харах, удирдлага болон шийдвэр гаргах түвшинд Монголын талын эрхийг бодитоор хангах ёстой. Оюу толгойн гэрээг өөрчлөх асуудлыг одоо хойшлуулах цаг биш. Монгол Улсад ногдол ашиг олгох асуудлаар хэлэлцээ хийж байгаа энэ боломжийг ашиглан үндсэн гэрээнүүдийг бүхэлд нь эргэн харж, Монголын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Энэ ажилд эдийн засагчид, хуульчид, олон нийтийн төлөөлөл оролцож, гэрээний шинэчилсэн төсөл боловсруулах, хэлэлцээнд биечлэн оролцоход бид бэлэн байна. Эрдэнэт үйлдвэрийн гэрээнд өөрчлөлт оруулах үед ийм туршлага хэрэгжиж байсан. Одоо ч Оюу толгойн гэрээг шинэчлэхдээ энэ туршлагыг ашиглах боломжтой.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой15 минут 35 секундын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа39 минут 50 секундын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна1 цаг 1 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна1 цаг 7 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 11 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна1 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 51 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.