Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


11-р сарын 13
15 цаг 31 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.11.13) Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны санал солилцлоо.

Хоёр улс 76 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, түүхэн уламжлал, харилцан хүндэтгэл, итгэлцлийн үндсэн дээр иж бүрэн түншлэлийг бий болгосон, Польш улсыг манай чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг УИХ-ын дэд дарга онцоллоо. Тэрбээр, Польш Улс Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг эрт үеэс хүлээн зөвшөөрч, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг дэмжиж ирсэнд талархдаг гээд өнгөрсөн намар тус улсад айлчлах үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Польшийн талын нөхцөлт зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийг өндрөөр үнэлж байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг дараа долоо хоногт соёрхон батлахаар болсныг уулзалтын үеэр тодотгосон юм.

2026-11-13 13.49.36.jpg

Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Дорота Ниэджиэла хууль тогтоох байгууллагуудын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэйг онцлохын сацуу хоёр улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг туулсан түүх, замналаараа ижил төстэйг тэмдэглэв.

Монгол Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд салбар бүрийн онцлог, чиглэлээр мэргэшсэн төлөөлөл явааг, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ. Түүнчлэн Нөхцөлт зээлийн гэрээг соёрхон батлах талаар мэдээлэл өгсөнд талархав.

2026-11-13 13.49.12.jpg

Талууд Монгол, Польшийн Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлж, УИХ-ын Тамгын газруудын харилцааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуйн салбар, ялангуяа мал эмнэлгийн чиглэлд хамтрах боломжийг хөндөж, санал солилцлоо.
2026-11-13 13.48.54.jpg2026-11-13 13.49.08.jpg

Уулзалтад Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Үүрийнтуяа, Х.Жангабыл, Польш Улсын Сеймийн гишүүн Мариа Коц, Уршула Паславска, Иоланта Жиэмба Гжик нар болон холбогдох албаны төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна43 секундын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв3 минут 14 секундын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо8 минут 4 секундын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа13 минут 2 секундын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа3 цаг 30 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой4 цаг 41 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа5 цаг 5 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна5 цаг 26 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна5 цаг 32 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа5 цаг 36 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна6 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан6 цаг 16 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.