Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, тус бүр нь 1000 метр кубийн багтаамжтай, нийт 3000 метр кубийн багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүн хадгалах гурван сав өнөөдөр (2026.11.13) ашиглалтад орлоо.
Нээлтийн арга хэмжээнд Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан. Энэ хүрээнд нийт 300 мянган метр кубийн багтаамжтай агуулах, сав шинээр барих, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна.
Уг зорилтыг хэрэгжүүлэхээр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яам арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломжийг бүрдүүлснээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах барих, өргөтгөх ажил хэрэгжиж байна.
Шатахууны нөөц хадгалах хүчин чадал нэмэгдсэнээр импортын шатахууныг илүү их хэмжээгээр нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлыг даван туулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуунаар тогтвортой хангах боломж нэмэгдэх юм.
Facebook
Twitter
Youtube


“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.06
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв
Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол

Сэтгэгдэл бичих