Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв


11-р сарын 13
15 цаг 46 минут

      Хүний эрхийн дэд хорооноос “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.13/ зохион байгууллаа.

3.jpg

Хэлэлцүүлгийн эхэнд, Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/, Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/, Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн холбогдох албан тушаалтнууд “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаар танилцуулав.

Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024, 2025 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр хүний халдашгүй байх эрхийг хангаж, тухайлбал, сэжигтнийг хойшлуулшгүйгээр болон шүүхийн зөвшөөрлөөр баривчлах үндэслэлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид цагдан хорих үндэслэл, нотлох баримттай танилцах боломжийг олгосон. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

1.jpg

УЕПГ-ын мэдээллээр, энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 1231 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хойшлуулшгүйгээр баривчилсан хүний тоо 388, шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан хүний тоо 66 байна. Түүнчлэн дурдсан хугацаанд 450 сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хянаад 108-ыг нь батлахаас татгалзаж суллах тогтоол гаргасан бол 148 сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан мөрдөгчийн саналыг хянаж 20-ыг нь баривчлах санал үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзжээ. Мөн 33 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 14099 эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгсөн. Таслан сэргийлэх арга хэмжээний тухайд мөн хугацаанд 4539 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих гэсэн гурван төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдын мэдээлснээр, тус Комисст ирж байгаа гомдлын 27-30 хувь нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй байна. Тодруулбал, ХЭҮК-т 2026 он гарснаас хойш ирсэн 23 гомдлын 21 нь хууль бусаар цагдан хорьсон, 2 нь хууль бусаар баривчилсан гэжээ.

Өмгөөлөгчдийн зүгээс олон асуудлыг хөндсөн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хорих үндэслэл арилаагүй гэж үзвэл хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгахаар заасан. Гэтэл үүнийг 30 хүртэл биш нэг сарыг үндсэн хугацаа мэт тогтож хэвшсэн, мөн цагдан хорих үндэслэл арилаагүй гэдэг зохицуулалт ойлгомжгүй, хүний эрх зөрчих шалтгаан болж байгааг шүүмжлэв.

6.jpg

Түүнчлэн мэтгэлцэх зарчим хэлбэр төдий хэрэгждэг, цаашид цахим болон танхимын хэлэлцүүлгийн үед прокурорын санал, түүний үндэслэл нотлох баримтыг өмгөөлөгчид урьдчилн танилцуулж, тайлбар гаргах боломж бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.

Иргэнийг өглөө дуудаж орой хүртэл байлгасны дараа баривчлах, баасан гарагт баривчилгаа явуулдаг, мөрдөгч, прокурор хоригдож буй хүнтэй өмгөөлөгчгүйгээр уулздаг, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хорьдог зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэдээлэлд дурдагдсан.

Тиймээс хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр, иргэний эрх чөлөөг хязгаарласан мөчөөс хоригдсон хугацааг тооцох, хоригдсон хүнтэй өмгөөлөгчийн оролцоо, зөвшөөрөлтэй уулзах, цагдан хорих боломжгүй өвчний жагсаалтыг гаргах, эмнэлгийн тусламжийг нарийвчлан зохицуулах талаар хууль тогтоомжид тусгах нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдсөн.

Орон нутагт өмгөөлөгчийн хүрэлцээгүй, прокурорын зүгээс “нууц мөрдөн шалгах ажиллагааны магадлал” гэдэг халхавчаар тухайн иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нууцалдгийг анхаарах, дараагийн хэлэлцүүлэгт шүүгчдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэсэн санал ч гарч байв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, хэлэлцүүлгийн төгсгөлд, Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсныг дуулгаад, төрийн байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар санал ирүүлэх чиглэл өглөө.

Мөн ХЭҮК-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв15 минут 57 секундын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна18 минут 50 секундын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв21 минут 21 секундын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо26 минут 11 секундын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа31 минут 9 секундын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа3 цаг 48 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой4 цаг 59 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа5 цаг 23 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна5 цаг 44 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна5 цаг 50 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа5 цаг 54 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна6 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан6 цаг 34 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.