В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?


11-р сарын 16
10 цаг 10 минут

      Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын хувиар уулзахаар төлөвлөж байна. Кремль уг уулзалтыг 11 дүгээр сарын 19-нд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Ази Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Шэньжэнь хотод болно гэж мэдэгдлээ. Тодруулбал, Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ "Ерөнхийлөгч Путин, дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Трамп нарын хооронд 19-нд гурван талт уулзалт хийхээр тохиролцоонд хүрлээ. Энэхүү уулзалт нь АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Шэньжэнь хотод болно" гэснийг олон улсын хэвлэлүүд иш татаж байна.

Ийм уулзалт хийх форматын санааг хэдэн сарын турш хэлэлцсэн. Есдүгээр сарын эхээр Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков  хэлэхдээ, “Путин, Ши Жиньпин нарын уулзалтын талаар Бишкек хотод болсон уулзалтын үеэр ярилцах боломжийн талаар ярьсан” гэж тэмдэглэсэн. Түүний хэлснээр, Хятадын удирдагч АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын талаар дурдсан бөгөөд хэрэв гурвуулаа тэнд очвол хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулахыг оролдож болно гэжээ. Ю.Ушаков тухайн үед хүлээн авагч улс болох Хятадаас их зүйл шалтгаална гэдгийг онцолж байсан.

Москва зөвхөн нэг ширээний ард цугларахаас гадна хэлэлцүүлгийн агуулгын талаар тохиролцох нь чухал гэдгийг эртнээс тодорхой болгосон. Аравдугаар сард болсон Валдайн хэлэлцүүлгийн клубын уулзалтын үеэр Владимир Путин гурван талт уулзалтын санааг дэмжиж байсан ч эхлээд хэлэлцэх асуудлын жагсаалтыг тодорхойлохыг санал болгосон. "Энэ нь арга хэмжээг зохион байгуулагч Хятад улсаас ихээхэн хамаарна. Гэхдээ би давтан хэлэхэд уулзалтууд үргэлж ашигтай байдаг. Санал бодлоо солилцох, байр сууриа тодруулахад. Хамгийн чухал зүйл бол энэхүү гурван талт дээд хэмжээний уулзалтын үндэс суурь болж чадах асуудлуудыг тодорхойлох явдал юм. Цаашилбал, энэхүү хэлэлцээрийн үйл явцын сэдвийг тодорхойлох явдал юм" гэж Оросын Ерөнхийлөгч хэлж байжээ. Д.Песков дараа нь талууд боломжит сэдвүүдийн талаар санал солилцож, нийтлэг арга барилыг олохыг хичээж байгаа гэж мэдээлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 11 дүгээр сард гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа зарласан. "Би Хятадад айлчлах гэж байгаа бөгөөд уулзалтуудын нэг нь Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Ши Жиньпин нартай уулзах болно гэж бодож байна, энэ нь сонирхолтой байх болно" гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн. Цагаан ордон хожим нь цөмийн зэвсгийг бууруулах нь гол сэдэв гэдгийг батласан. Хэвлэл мэдээллийн дэд нарийн бичгийн дарга Оливия Уэльс  хэлэхдээ Д.Трамп энэ асуудлыг хөндөх бодолтой байгааг тэмдэглээд "Ерөнхийлөгч бусад зүйлсийн дотор дэлхий даяар цөмийн зэвсгийг бууруулах талаар хэлэлцэх болно гэдгээ тодорхой хэлсэн. Ерөнхийлөгч Трампын үзэж байгаагаар энэхүү тархалт маш аюултай" гэжээ.

Гэсэн хэдий ч Вашингтоны удирдагчид шууд тохиролцоонд хүрнэ гэж найдахгүй байна. Америкийн тал уулзалтыг яриа хэлэлцээний эхлэл гэж үзэж байна.

Бээжин одоогоор бэлтгэл ажлын талаар болгоомжтой тайлбар хийж байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Хятадын тал уулзалтын талаар холбоотой байгаа гэж мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Анх уулзалтын талаар хэлэлцэх үед дэлхийн улстөрчид болон шинжээчид энэ санааг 1945 оны Ялтын бага хуралтай харьцуулж эхэлсэн. Гэвч Кремль ийм харьцууллыг зохисгүй гэж  үзэж байгаа аж. “Шинэ Ялта” гэх мэт нэр томьёог ашиглах нь бас буруу юм. Гэхдээ мэдээж АНУ, Хятад, Оросын удирдагчид цугларвал энэ нь дэлхий дахинаа анхаарал татах уулзалт болно" гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга сэтгүүлчдэд ярьжээ.

Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь энэ уулзалт хэлэлцээрт оролцогчдоос гадна үр дүн гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан. "Энэхүү форматын анхны уулзалт олон улсын нөхцөл байдалд бүхэлд нь эдгээх нөлөө үзүүлнэ гэж бид найдаж байна" гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна7 минут 12 секундын өмнөВ.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?10 минут 55 секундын өмнөГрекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд13 минут 39 секундын өмнөХууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна19 минут 42 секундын өмнөСэрэмжлүүлэг24 минут 45 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн1 цаг 19 минутын өмнөГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.