Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын 13 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэ хүрээнд холбогдох байгууллагаас нэр дэвшүүлсэн эрдэмтэн, судлаач, судлаачийн багийн туурвисан ном, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл (цаашид “бүтээл” гэх)-ийг хүлээн авна.
1. НЭР ДЭВШҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА:
- Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага;
- Их, дээд сургууль;
- Төрийн болон бусад байгууллага.
2. НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Зохиогчийн эрхийн зөрчилгүй, дараах чиглэлийн бүтээл байна. Үүнд:
- Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох;
- Парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх;
- Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх.
3. ХУГАЦАА:
Нэр дэвшүүлсэн бүтээлийг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цагаас өмнө Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн (Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах, баримт бичгийн бүрдэл, бүтээлийн агуулгыг судлан, танилцуулга бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг)-д хүлээн авна.
Холбоо барих албан тушаалтан:
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн дарга (Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга) Э.Дашзэгвэ (Харилцах утас: 99334888, Өрөө: Улсын Их Хурлын Тамгын газрын I байр, 405 тоот)

4. НЭР ДЭВШҮҮЛЖ БУЙ БҮТЭЭЛИЙН ХАМТ АЖЛЫН ХЭСЭГТ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАРИМТ БИЧИГ:
- Бүтээлийг нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн байгууллага болон бусад байгууллагын хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, албан ёсны шийдвэр;
- Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр оруулсан уг бүтээлийн хувь нэмэр, үр дүн, тухайн бүтээлд дэвшүүлсэн шинэлэг санааг тайлбарласан дэлгэрэнгүй танилцуулга;
- Бүтээлийн талаар тухайн салбарын хоёроос доошгүй эрдэмтний шүүмж, эсхүл мэргэжлийн холбооны удирдах төв байгууллагаас бүтээлд өгсөн тодорхойлолт;
- Бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачийн танилцуулга;
- Эрдэмтэн, судлаачийн бүтээлийн жагсаалт;
- Бүтээлээс гадаад улсын судалгааны бүтээлд эшлэл авсан бол энэ тухай баримтыг хавсаргах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТАМГЫН ГАЗАР
Facebook
Twitter
Youtube


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.06
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Сэтгэгдэл бичих