УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа


11-р сарын 16
16 цаг 15 минут

     Монгол Улсын Их Хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа.

Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2027 оны төсөвт туссан бодлогын ач холбогдол бүхий шийдвэрүүд, иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн онцлох зохицуулалтуудыг олон нийтэд танилцуулсан юм.

Иргэдийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ

Сарын 792 мянган төгрөгөөс доош орлоготой иргэдийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

Ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдэнэ

Тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, суурь тэтгэврийн тогтолцоог бүрэн нэвтрүүлснээр 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ахмадуудын дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрэхээр болж байна.

211 мянган төрийн албан хаагчийн цалин өснө

2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ.

viber_image_2026-11-16_15-50-58-644.jpg

Эмийн үнийн дарамтыг бууруулна

Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн даралт, зүрх судас, чихрийн шижингийн зэрэг зарим төрлийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр тусгалаа.

16 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана

Иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.

“Эко өрх”-ийг бодлогоор дэмжинэ

Яндангүй, нүхэн жорлонгүй, дулааны алдагдал багатай амины орон сууц барьж буй иргэдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг энэ хэлбэрийн орон сууцанд чиглүүлэхээр тусгав.

Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулна

180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн татварын ачааллыг нийт 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлнэ.

viber_image_2026-11-16_15-50-59-020.jpg

2 сая иргэн, 220 мянган аж ахуйн нэгжид шууд үр өгөөж хүртээнэ

Төсөвт туссан татварын хөнгөлөлт, нийгмийн хамгааллын арга хэмжээ, бизнесийн дэмжлэгүүдийн үр шимийг 2 сая орчим иргэн, 220 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч шууд хүртэхээр байна.

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт үргэлжилнэ

2027 онд улсын хэмжээнд 340 км хатуу хучилттай авто зам шинээр барьж, аймгууд болон хилийн боомтуудыг холбох төслүүдийг үргэлжлүүлнэ. Мөн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 800 МВт-аар нэмэгдүүлэх, 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр шинээр байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусган баталлаа.

viber_image_2026-11-16_15-50-59-359.jpg

Төгсгөлд нь Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Улсын Их Хурал энэ оны есдүгээр сарын 10-наас эхлэн 2027 оны улсын нэгдсэн төсвийн төслийг шат дараатайгаар хэлэлцэж, эцэслэн баталлаа. Одоо хамгийн чухал нь батлагдсан хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг иргэн бүр, аж ахуйн нэгж бүрт бодитоор хүргэх явдал юм. Энэ чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой. Улсын Их Хурал ч мөн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд төсвийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллана” хэмээн онцоллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа10 минут 35 секундын өмнөАТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ13 минут 56 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа1 цаг 34 минутын өмнөНийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна3 цаг 11 минутын өмнөЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ3 цаг 40 минутын өмнөБ.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна5 цаг 36 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна6 цаг 12 минутын өмнөВ.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?6 цаг 16 минутын өмнөГрекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд6 цаг 19 минутын өмнөХууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна6 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг6 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн7 цаг 23 минутын өмнөГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.