Иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох нийтийн өргөдөл санаачилж, улмаар 100.094 иргэний санал авсан тул хуулийн дагуу хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-аар хэлэлцэх ёстой. Үүний дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх өргөдлийг холбогдох Байнгын хороод буюу Эдийн засаг, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тэрээр уг асуудлыг Байнгын хороодод шилжлүүлж байгаагаа мэдэгдэхдээ "Энэ бол чухал асуудал. Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх өргөдлийг 100 мянган иргэн дэмжсэн байна. Энэ бол 100 мянган хүний дуу хоолой, хүсэл, хүлээлт. Үүнийг ард түмний төлөөлөл болсон УИХ хуулийн дагуу хэлэлцэж хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийг одоогийн болон ирээдүйнд иргэддээ тэгш хүртээх зарчмыг маш тодорхой заасан байдаг. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой. Гэхдээ байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх вэ гэдэгт сэтгэлийн хөөрлөөр биш нарийн тооцоо, судалгаатай хандах ёстой" гэсэн юм.
УИХ-ын Эдийн засаг, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наядаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Байнгын хороодын хурал 14.00 цагаас эхэлнэ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.06
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

Сэтгэгдэл бичих