Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа


11-р сарын 18
9 цаг 22 минут

     Улсын Их Хурлын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.17) хамтран хуралдаж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаарх иргэдийн өргөдлийг хэлэлцлээ.

Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Байнгын хороодын хамтарсан хуралдаан 64 хувийн ирцтэйгээр 15.00 цагт эхэлсэн юм.

Screenshot 2026-11-17 at 14.46.39.png

Хуралдааныг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг удирдаж, ирц болон товыг танилцууллаа. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах" тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр товлосныг хуралдаан даргалагч мэдээлэв.

2026-11-17 17.21.34.jpg

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Нийтийн өргөдлийн системд босго давж, дэмжлэг авсан өргөдлүүдийг ирүүлсэн дарааллаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, санал гаргасан боловч Өргөдлийн байнгын хорооны дарга хуралдааны дэгээ баримтлахыг санууллаа.

2026-11-17 17.21.42.jpg

Ингээд хуралдаан даргалагч О.Номинчимэг нийтийн өргөдлийн шийдвэрлэлтийн явцыг нэг бүрчлэн илтгэлээ. Иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс www.d-urgudul.parliament.mn-д хуулийн төсөл санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай нийтийн өргөдлийг 2026 оны 10 дугаар сарын 14-нд ирүүлснийг Улсын Их Хурлын Нийтийн өргөдлийн системд тус сарын 23-ны өдөр нийтэлжээ. Тэрбээр өргөдөлдөө "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаа Монгол Улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол Улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857,000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачилж байна. Хэрэв ингэж баттай болгохгүй бол VI цахилгаан станц барих гэх мэт хэзээ хийгдэх нь тодорхойгүй ажилд Оюу толгойн ашгаа төсөв болгож өгмөөргүй байна. Ийнхүү хуулийн төсөл санаачилж байгаа тул 100,000 иргэд маань гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчөөр баталгаажуулж ашгаа өөрсдөө захиран зарцуулъя" хэмээн уриалжээ. Уг өргөдлийг 10 хоногийн дотор 100,094 иргэн дэмжсэн байна. Энэхүү өргөдлийг дэмжигчдийг газар зүйн байршлаар ангилбал 49,785 нь нийслэлээс, бусад нь орон нутгаас болон бусад улс орноос ханджээ. Дэмжиж гарын үсэг зурсан тэдгээр иргэдийн олонх нь буюу 71,931 нь эмэгтэйчүүд ажээ. Дийлэнх хэсэг нь 20-44 насныхан байв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.1-д заасан “хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ” гэсэн шаардлагыг уг өргөдөл хангасан тул хуралдааны дэгийн дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт саналыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэв.

2026-11-17 17.23.02.jpg

Ийнхүү хэлэлцэж эхлэхэд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Оюу толгойн ногдол ашгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цалинтай ээжүүдэд бүгдийг нь бэлнээр өгөх, эсвэл сургалтын төлбөр, зээл төлөх зэргээр уян хатан зохицуулах боломжтой эсэхийг тодрууллаа. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нийтийн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг уншиж, шийдвэр гаргах таван хувилбар байгааг, аль нэгийг сонгож болохыг тодотгов.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, Оюу толгойн ногдол ашиг олгох хугацааг 2027 онд болгож наашлуулсан, ирэх онд 3 их наяд ногдол ашиг манай талд олгохоор хэлэлцсэн гэлээ. Энэ талаар “Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь тус компанийн ирэх онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэж захидалд тэмдэглэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгохоо илэрхийлжээ. Хэлэлцээрийн баг удахгүй ирнэ гэсэн мэдээллийг Сангийн сайд өгөв.

2026-11-17 17.23.38.jpg

Хамтарсан хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын төлөөлөл бүхий Ажлын хэсгээс асуулт асууж, иргэдийн хүсэлтийг дэмжих нь парламентын үүрэг гэсэн байр суурь илэрхийлж байв.

2026-11-17 17.23.45.jpg

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, хулгай их байгаа учраас иргэд төрд итгэхээ больж, дансандаа авъя гэж байгаа нь зөв өө, гэхдээ бид хуулиа баталсан ч компанийн Төлөөлөн удирдах зөвлөл дэмжихгүй бол хэрхэх тухай тодрууллаа. Мөн Үндэсний баялгийн сангийн хуримтлал, өгөөж, иргэдэд бэлэн мөнгө тараавал үнийн өсөлтөд хэдэн хувь нөлөөлөхийг асуухад, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, ногдол ашгийг тараавал инфляц 2027 оны сүүлчээр 1-1.8 нэгж хувиар нөлөөлөх болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа, гэхдээ нөхцөл байдлаас хамаарч энэ дүн өөрчлөгдөх магадлалтай хэмээн хариуллаа.

2026-11-17 17.24.24.jpg2026-11-17 17.23.34.jpg

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, 17 жилийн дараа 3 их наяд төгрөгийг авчрах болсонд Засгийн газар, Ажлын хэсэгт талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр үүнд УИХ-ын Хянан шалгах түр хороо үүрэг гүйцэтгэсэн, энэ танхимд та бид жилийн өмнө Оюу толгойн асуудлаар сонсгол хийж, тогтоол баталсныг мартаж болохгүй. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын хийсэн хэлэлцээр цаашдаа ч үр дүнтэй үргэлжлэх учиртай гэсэн юм.

2026-11-17 17.21.56.jpg

Өргөдөл бол иргэдийн хүсэлт, тэрхүү хүсэлтийн дагуу Байнгын хороод хамтарсан Ажлын хэсэг байгуулж, шийдэл боловсруулах учиртайг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг онцоллоо. Ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх асуудлаар тус байнгын хороонд 7 хоног тутамд 10-аад өргөдөл ирж байгаа нь нийтийн өргөдлийн хүлээлт өндөртэйг илтгэнэ гэв.

2026-11-17 17.22.25.jpg

Ногдол ашиг хэзээ орж ирэх талаар, иргэдийн гар дээр эргэлдэж буй бэлэн мөнгөний хэмжээг УИХ-ын гишүүн С.Замира тодруулж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ ханшийг унагаалгүй барих, хамгаалах бодлого чухал байгааг санууллаа.

2026-11-17 17.22.30.jpg

Иргэд баялагтаа эзэн байх тухай бүгдээрээ ярьцгаадаг боловч үнэндээ иргэдээ үзэгч болгосон гэж УИХ-ын гишүүн Ц.Баатархүү асуудал хөндөв. Тэрбээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм. Уул уурхайн баялгийг ирээдүй хойч үедээ үлдээе гээд Ирээдүйн өв санг бий болгосон. Гэтэл хүү багатай хадгалаад, өөрсдөө гаднаас өндөр хүүтэй зээл авч байгаа нь зохисгүй гэв. Ажлын хэсгээс, Хуримтлалын сангийн 1.5 их наяд төгрөгийг 12.5 хувийн хүүтэй Монголбанканд, Ирээдүйн өв сангийн 1.9 тэрбум ам.долларыг 3.9-4 хувийн хүүтэйгээр гадаадын 3-4 улсын банканд хадгалуулж буй. Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орж, хуримтлалын сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээл дээр эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдсэн учраас шинэ гарц, гаргалгааг бий болгохоор төлөвлөж байгаа хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.

Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд олгох нийтийн өргөдөл санаачилсан иргэнд болон гарын үсэг зурсан дэмжигчдэд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц талархахын сацуу Үндэсний баялгийн сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох шаардлагатайг холбогдох албаныханд сануулав.

2026-11-17 17.22.39.jpg2026-11-17 17.22.43.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Б.Пунсалмаа, Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тэд иргэдээ сонсож, шийдвэр гаргах нь парламентын үндсэн үүрэг гэдэгт санал нийлж, улс төрийн тогтворгүй байдлаас улбаалан иргэд ногдол ашгийг бэлнээр авахыг хүсэж байгааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм.  

2026-11-17 17.22.48.jpg

Ийн хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.10, 22.3.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.5.1 дэх заалтыг тус тус үндэслэн Өргөдлийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны тогтоолын төслийг хамтарсан хуралдаан даргалагч О.Номинчимэг илтгэв. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, баталлаа.

2026-11-17 17.23.28.jpg

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс ирүүлсэн “Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн, Өргөдлийг байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

2026-11-17 17.22.11.jpg2026-11-17 17.24.30.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, С.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, А.Ундраа, О.Батнайрамдал, О.Номинчимэг, Н.Батсүмбэрэл, Ц.Идэрбат, П.Батчимэг, М.Энхцэцэг, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Б.Заяабал, Ч.Анар, Х.Баасанжаргал, С.Замира, Ц.Баатархүү, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, М.Сарнай, Ж.Золжаргал, Р.Эрдэнэбүрэн, Б.Пунсалмаа,Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Ч.Ундрам, Б.Уянга, Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нар хүрэлцэн ирж, оролцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа12 минут 10 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн25 минут 30 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 17. 9:30“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ11 сар 17. 9:10Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн11 сар 17. 9:02УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн11 сар 16. 9:02Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.