“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна


11-р сарын 18
9 цаг 55 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын дэвшүүлсэн “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд шинэчлэгдсэн parliament.mn сайтын үндсэн цэсүүд, нэмэлт холбоосууд, ил болсон дата мэдээллүүдийг олон нийтэд цувралаар танилцуулж байна. Энэ хүрээнд оюутны эрхийг хамгаалах олон улсын өдрөөр “Нээлттэй парламент” өдөрлөг Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд боллоо. Өдөрлөгийн үеэр шинэчлэгдсэн parliament.mn сайтад УИХ-ын гишүүдийн намтар, тайлан, ирц, хөрөнгө оруулгын мэдүүлэг, санал хураалтад оролцсон байдал, санаачилсан хуулийн төслүүд зэрэг мэдээллийг ил тод байршуулсныг танилцууллаа.

photo_2026-11-17_14-58-20 (2).jpg

Эдгээрээс гадна өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслүүдтэй бүрэн эхээр нь танилцаж, нийтийн ашиг сонирхлын асуудлаарх цахим өргөдлийг дэмжсэн, дэмжээгүй саналаа өгөх боломжтой юм. Түүнчлэн бүх хуулийн хувийн хэргийн жагсаалттай дэлгэрэнгүй танилцах боломжтойгоор байршуулсан нь эрх зүйн хөтөлбөрийн оюутнуудад чухал хэрэглэгдэхүүн болсныг онцоллоо. Цахим шинэчлэлийн хүрээнд парламентын бүхий л нээлттэй мэдээлэл, өгөгдлийг өөрсдийн систем, хөгжүүлэлтэд шууд холбон ашиглах API орчныг анх удаа үүсгэжээ.

photo_2026-11-17_14-58-19.jpgphoto_2026-11-17_14-58-24.jpg

Залуусаа сонсож, тэдний оролцоог дэмжихийн тулд УИХ-ын дарга С.Бямбацогтын санаачилгаар SPARLIAMENT цэс нэмэгдсэнийг энэ үеэр танилцууллаа. Оюутан залуусын санал, хүсэлтийг шууд, шуурхай хүлээн авах зорилготой уг цэс рүү хандсанаар сургалтын төлбөр, тэтгэлэг, боловсролын чанар, дотуур байр, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг агуулгаар санал хүсэлтээ парламентад шууд хүргэх боломжтой болжээ. Ялангуяа оюутан болсон эхний жилүүдэд эдгээр асуудал тулгарсан ч хаана хандахаа төдийлэн мэддэггүй байсан тул хамгийн бодитой, хялбар шийдэл болсныг оюутнууд онцоллоо.

photo_2026-11-17_14-58-22 (2).jpgphoto_2026-11-17_14-58-21.jpg

“Нээлттэй парламент” бодлогын хүрээнд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас гадна E-Mongolia систем дэх “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсээр дамжуулан 21 аймаг, 9 дүүргийн иргэд санал, хүсэлтээ илгээсээр байна. Залуус өөрт хэрэгтэй мэдээллээ шуурхай, ойлгомжтойгоор шууд хүлээн авах, тухайн датагаа боловсруулсны үндсэн дээр бие даан шийдвэр гаргах боломжтой болсныг сайшааж байлаа. Нийгмийн эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагад нийцсэн цахим шинэчлэлийг бусад төрийн байгууллагууд үлгэрлэн хэрэгжүүлэхийг оюутан залуусын төлөөлөл уриаллаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

photo_2026-11-17_14-58-20.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна3 минут 54 секундын өмнө“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна9 минут 48 секундын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ13 минут 47 секундын өмнөОюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа42 минут 33 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн55 минут 53 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 17. 9:30“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ11 сар 17. 9:10Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн11 сар 17. 9:02УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн11 сар 16. 9:02Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.