Сүүлийн өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэн 40000 болон 80000 тонн зэсийн баяжмалын форвард хэлцлүүдийг зарлалаа.
Өчигдөр 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 хувиас багагүй молибдений агуулгатай 520 тонн баяжмалыг амжилттай арилжаалсан байна. Дуудах үе нийт 23 минут үргэлжилсэн бөгөөд үр дүнд нь тонн тутмын үнэ 28267 ам.доллараас 33567 ам.доллар хүртэл өссөн бөгөөд 18.75 хувиар өсөж хаагджээ. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нь ил тод үнэ тогтолт, өрсөлдөөнт орчин бүрдүүлж, зах зээлийн бодит үнэлгээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
Монголын хөрөнгийн бирж нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллан, 2026 онд “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард анх удаа биржээр молибдений баяжмал арилжаалсан билээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа

Сэтгэгдэл бичих