Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ


11-р сарын 18
12 цаг 58 минут

     Баруун бүсийн эрчим хүчний тулгуур болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөлөөллийн бүс буюу Ховд голын сав газраас эртний хүмүүсийн оршуулгын зан үйл, ахуй соёлыг илтгэх чулуун хашлагатай булш илэрч, авран хамгаалах малтлага, судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байна.

Төслийн нөлөөллийн 28 мянга орчим га талбайд хийсэн хайгуулаар нийт 608 археологийн дурсгал бүртгэгдсэнээс 585-д нь авран хамгаалах малтлага хийж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах шаардлагатай болжээ. Үүний дотор хавтгай, том чулуунуудыг нямбайлан өрж, хүний биеийг багтаах хэмжээний тэгш өнцөгт хэлбэрийн чулуун авс үүсгэн оршуулсан чулуун хайрцагтай булш зэрэг Монгол Алтайн бүс нутгийн эртний нүүдэлчдийн түүх, соёлын үнэт өвүүд багтаж байгаа юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ажлын хэсгийн зохион байгуулалт дор дотоодын судалгааны зургаан байгууллага хамтран ажиллаж, эхний ээлжийн 200 гаруй дурсгалд малтлага хийж дуусгасан бөгөөд судалгааны ажил 2027 оныг дуустал үргэлжилнэ.

jaNmYM8BlajEE8dD2j0kY2cc5b866-839d-450d-a432-8dd504a58c98.jpeg

Археологийн судалгааны багийн ахлагч, судлаач Ч.Мөнхбаяр ярихдаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг түшиглэн тухайн бүс нутгаас илэрсэн ховор олдворуудад тулгуурласан Монголын анхны төрөлжсөн музейг байгуулах санаачилгыг дэвшүүлж, холбогдох байгууллагуудтай хэлэлцэж эхэлсэн. Ингэснээр усан сангийн талбайгаас авран хамгаалсан соёлын биет өвийг газар дээр нь хадгалж хамгаалах, дотоод гадаадын жуулчдад сурталчлан таниулах боломж бүрдэх юм” гэв.

clZ042c7I4qhQ65Dqyb6J26962444-2e4b-4217-b0b6-63f43d5af628.jpeg

Соёлын биет өвийг авран хамгаалах судалгааг 2027 оныг дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн олдворуудад тулгуурлан төрөлжсөн музей байгуулах санаачилгыг холбогдох байгууллагуудтай хэлэлцэж эхэлсэн байна.

 

 

p8PrervDYZk0AZCLeI9ajc6b80e84-38d6-44f4-ac50-47f8c5aca5ca.jpeg
Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ59 секундын өмнөЭрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ5 минут 18 секундын өмнөМолибдений баяжмалын үнэ огцом өсжээ2 цаг 16 минутын өмнө“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр2 цаг 21 минутын өмнөБ.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна3 цаг 3 минутын өмнө“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна3 цаг 9 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 13 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа3 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн3 цаг 55 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 17. 9:30“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ11 сар 17. 9:10Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн11 сар 17. 9:02УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.